Зөвшөөрөлгүй “тэсэлгээчид”
Тусгай зөвшөөрөлтэй 133 аж ахуйн нэгж, байгууллага манай улсад тэслэж, дэлбэлэх үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 37 аж ахуйн нэгж, байгууллага нь тэсрэх материал импортлох, тэсрэх бодис үйлдвэрлэх, үйлчилгээ явуулах, 84 аж ахуйн нэгж, байгууллага өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймгийн нутагт дэвсгэрт геологи, уул уурхай, зам барилгын ажилд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэж, ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад өнгөрсөн зургадугаар сарын 14-27-нд дээрхи байгууллагуудад шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалтаар ихэнх байгууллагууд тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын байнгын байршлыг тогтоолгоогүй, тэсрэх материалыг агуулахад тоо ширхгээр нь бүртгэл хийж байрлуулаагүй, тэсрэх материалыг буруу хураасан, гэрээт байгууллагаар тэсэлгээний ажлыг гүйцэтгүүлээгүй байсан аж.
2 “Максам эксплозивс”ХХК, “Орика Монголиа”ХХК, “Майн бласт”ХХК, “Хар тарвагатай”ХК, “Хотгор”ХХК, “Бороо гоулд”ХХК, “Эрдэнэт үйлдвэр”ХХК, “Тэн хун”ХХК, “Монголросцветмет”-ийн Өргөний уурхай зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд нь тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын байнгын байршлыг тогтоолгоогүй байгаа нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг,
3 “Бор-Өндөр”ХХК, “Гидро карьер”ХХК, “Даваамандал”ХХК, ШанЛун”ХХК, “Мон Лаа”ХХК-иуд чанарын шаардлага хангахгүй, ашиглах хугацаа нь дууссан тэсрэх материалыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн устгаагүй байгаа нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг,
4 “Хөх жонш”ХХК “Даваамандал”ХХК, “Мера”ХХК, “Төвшин”ХХК, “Монтриумф”ХХК, “Майн бласт”ХХК, “Алтан зам”ХК, “Дунфанлунма”ХХК, “Мон Лаа”ХХК, “Хөх жоншт”ХХК, “Өсөн”ХХК “Дорнийн говийн үйлс”ХХК, “Си Өү Эй Эл”ХХК, “Чингисийн хар алт”ХХК, “Адуун чулуун”ХК, “Бласт Сэлэнгэ”ХХК, “Би Эйч”Эм”ХХК, “Зө Юүе”ХХК, “Си Эм Кей Ай”ХХК, “Баян тэгш импекс”ХХК, “Баруун Монгол никель”ХХК, “Пийк Оптим”ХХК, “Хэрлэн энергео”ХХК, “Шижир Аранжин”ХХК, “Тэсрэх хүч”ХХК, “Бэрэн майнинг”ХХК, “Баян тээг”ХК, “Шивээ–Овоо”ХК “Адил Оч”ХХК-иуд тэсрэх материалыг агуулахад тоо ширхэгээр нь бүртгэл хийж байрлуулаагүй, тэсрэх материалыг хамтад нь хадгалсан, тэсрэх материалыг буруу хураасан зэрэг нь “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн дугаар 429 дэх заалтыг,
5 “Эрэл” ХХК, “Гидро карьер”ХХК, “Тэсрэх хүч” ХХК-иуд нь аянга зайлуулагчийн газардуулгыг хугацаанд нь хэмжүүлээгүй байгаа нь “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн 437 дугаар заалтыг,
6 “Хотгор” ХХК, “Хартарвагатай”ХХК, “Могойн гол” ХХК, “Кайнар вольфрам”ХХК, тэсрэх материалын агуулах хуучирч шаардлага хангахгүй болсон нь “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн дугаар 423 заалтыг,
7 “Орика Монголиа”ХХК, “Мера”ХХК “Бороогоулд”ХХК тэсрэх бодис цэнэглэгч машины дүгнэлтийг холбогдох байгууллагаар гаргуулаагүй байсан нь “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн 5 дугаар заалтыг,
8 “Баруун Монгол никель”ХХК гэрээт байгууллагаар тэсэлгээний ажлыг хийгээгүй байсан нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 2 дах заалтыг,
9 “Бласт”ХХК, “Монмаг”ХХК-иуд тэсрэх бодисын үйлдвэрийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүй байсан нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт,
10 “Максам эксплозивс”ХХК тэсрэх бодисын бүтээгдэхүүний стандартыг баталгаажуулаагүй байсан нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дах заалтыг тус тус зөрчжээ.
Хугацаатай албан шаардлага хүргүүлжээ
www.news.mn
“Майн бласт” ХХК, “Алтайн зам” ХХК, “Орика Монголиа” ХХК , “Баруун Монгол никель” ХХК, “Хар тарвагатай” ХК, “Хотгор” ХХК, “Даваамандал”ХХК, “Хөтөл цемент шохой”ХК, “Монгол металл майнинг”ХХК, “Эрдэнэт үйлдвэр”ХХК, “Эрэл цементийн үйлдвэр”ХХК, “Гидро карьер”ХХК, “Бласт”ХХК, “Монмаг”ХХК, “Адуун чулуун”ХК, “Бласт Сэлэнгэ”ХХК, “Би Эйч”Эм”ХХК, “Зө Юүе”ХХК, “Си Эм Кей Ай”ХХК, “Баян тэгш импекс”ХХК, “Хэрлэн энергео”ХХК, “Бор-Өндөр”ХХК Үнэгтийн орд, Өргөний уурхай, “Маэйнпауэр” ХХК, “ЭБНЭ” ХХК, “Дунфанлунма” ХХК, “Хөх жоншт” ХХК, “Си Өү Эй Эл” ХХК, “Мера” ХХК, “Бласт” ХХК, “Таван толгой” ХК, “Максам эксплозивс”ХХК, “Шижир Аранжин”ХХК, “Тэсрэх хүч”ХХК, “Бэрэн майнинг”ХХК, “Баян тээг” ХК, “Шивээ–Овоо”ХК-иуд тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын аюулгүйн бүсийг холбогдох байгууллагаар тогтоолгоогүй, тэсрэх бодисын үйлдвэрийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүй, тэсрэх бодисын бүтээгдэхүүний стандартыг баталгаажуулаагүй, тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын байнгын байршлыг тогтоолгоогүй, тэсрэх материалыг агуулахад тоо ширхэгээр нь бүртгэл хийж байрлуулаагүй, тэсрэх материалыг буруу хураасан зэрэг зөрчил гаргасан тул зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгсөн байна.
Д.ЖАРГАЛСҮРЭН
URL: