Мобикомынхон дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөрийг өөрсдийн дураар тогтоодог уу?
Уг нь санхүүгийн системд төлбөрийг дурын хүн нэмэх боломжгүй бөгөөд компьютер автоматаар бодоод гаргадаг. Энэ систем манай үүрэн телефоны ууган оператор болох Мобикомынхонд үйлчилдэггүй аж. Учир нь Мобикомын ажилтан өнгөрсөн сар руу буцаж ороод нэгэн хэрэглэгчийн төлбөр дээр дураараа нэмэн төлбөр бодож, нэхэмжилсэн байна. 99119446 дугаарын есдүгээр сарын хэрэглээний төлбөр болох 36.529 төгрөгийг ямар холбогдолгүй болох өөр хэрэглэгч “Нэткапитал” банк бус санхүүгийн байгууллагын 20128908 тоот гэрээнд оруулан тооцжээ. Энэхүү хариуцлагагүй байдлыг “Нэткапитал”-ынхан анзаарч, холбогдох газарт гомдол гаргажээ. Гомдлын дагуу асуудлыг чимээгүйхэн шийдээд өнгөрсөн байна.
Мобикомын дараа төлбөртийн ихэнх хэрэглэгчид төлбөртөө анхаарал хандуулдаггүй гэдэгт санал нийлэх байх. Утсанд мэссэжээр ирсэн төлбөрийг л төлдөг. Тэд энэ сар хэдэн мунит ярьж, хэчнээн мэссэжээ бичсэнээ ч боддоггүй. Хэрэглэгчид үүнийг найдвартай нэгдсэн системээр бодож, төлбөрийг гаргадаг гэж боддог. Гэтэл үгүй байж. Иймд Мобикомын хэрэглэгчид та бүхэн өөрсдийн хэрэглээндээ хяналт тавиад сарын төлбөртэйгээ тулгах цаг нэгэнт ирснийг энэхүү баримт харуулж байна.
http://toim.orloo.info/links.php?weblink=http://www.yanaa.mn/yanaa/?p=63551
URL: