СОЛОНГОСТ ГОО САЙХНЫ ХАГАЛГАА ХИЙЛГЭСЭН “ГУРВАН ОХИН” ХАМТЛАГИЙН АХЛАГЧ СОЛО “АПУ”-ГИЙН БАТХҮҮГИЙН БЭР БОЛОХООР БЭЛТГЭЖ БАЙНА

Рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа олж чадсан “Гурван охин” хамтлагийн ахлагч Соло  жинхэнэ хайр сэтгэлээ олжээ.  Түүний найз залуу Г.Батхүү гишүүний бага хүү бөгөөд Б.Ганбат гэх залуу гэнэ. Тэрээр өмнө нь топ модель Д.Пүрэвсүрэнтэй нэр холбогдож байсан ч тэдний харилцаа төдийлөн үр дүнд хүрээгүй салсан. Харин одоогоор Ганбат АНУ-ын Колорадо мужид амьдардаг бөгөөд Соло ч ойр ойрхон хайртай залуу руугаа явах болсон гэнэ. Тиймээс ойр тойрныхон нь тэднийг тун удахгүй хуримын зар дуулгана гэж итгэл хүлээлгэж байгаа аж. “Бүдүүн мисс” киногоор танил болсон алдарт жүжигчин Ким А Жүний үйлчлүүлсэн эмнэлэгт гоо сайхны мэс засалд орж, багагүй мөнгө төлсөн Соло Монголын тэргүүн баячуудын нэг Г.Батхүүгийн бэр болохоор бэлтгэж байна. Чинээлэг өв залгамжлагчтай хайр сэтгэлийн холбоотой болсон дуучин бүсгүй маань сүүлийн үед намба сууж энд тэндэхийн шоу цэнгээн хэсэхээ байж, боловсрол мэдлэгтээ ч анхаарч байгаа аж. Солонгоо хэмээх нэрээ Соло болгон өөрчилсөн “Гурван охин” хамтлагийн дуучин бүсгүйг  “том артай” хэмээн зарим хүн ярьдаг юм билээ.

Тэрбээр гавьяат жvжигчин Т.Ариунаагийн эгчийнх хүүхэд аж. Бага байхаасаа л Ариунаа эгчийгээ харж, урлагт дуртай болж өссөн гэдэг. Гавьяат жvжигчин  Ариунаа ил цагаан биш ч гэсэн далдаас байнга дэмждэг, бас санаа, оноо, зөвлөгөө өгдөг аж. Илүү дутуу хэл аманд дургүй Т.Ариунаа Солонгоогийн эгч, түүнтэй ойрхон хамаатан садан гэдгээ үргэлж нууцлахыг хүсдэг гэсэн шүү.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих