Жүжигчин Б.Хулан сексийн эрх чөлөөг мэдрээд нөхрөө голжээ
Сүүлийн үед нэрд гарч хүмүүсийн анхаарлын төвд байх болсон залуу жүжигчин бол Б.Хулан.
Цагтаа “Фото мисс” болж монголын сайхан охидын төлөөлөл болж явсан тэрээр жүжигчин болоод нэрд гарав уу үгүй юу хүний нөхөр салган гэр бүлийн амьдрал зохиож, мандаж яваа нэр төрдөө сэв суулгасан. Гэхдээ тэрээр өөртэйгээ адилхан нэг бүсгүйн амьдралыг харлуулж бий болгосон амьдралаа үнэтэйд тооцсонгүй. “Сексийн эрх чөлөө” хэмээх кинонд гол дүр бүтээх үеэрээ нөхөртэйгээ түнжин хагарч салах сарнихдаа тулаад байгаа гэнэ. Тэгээд бас өөрөө гэр бүлийн амьдрал гэдэг үнэтэй байх хэрэгтэй гэх зэргээр бусдад сургаал айлдах дуртай аж. Ямартай ч жүжигчин Бархүүтэй хамтран “Болсон явдал” уран сайхны кинонд амжилттай тоглон одоогоор рекламны од болон мандаж явна. Дураараа, өөрийнхөөрөө байх гэдэг хөөрхөн царайлаг жүжигчин бүсгүйнхээ аашийг тэсч чадахгүй жүжигчин Онон хамтлагаасаа гар гэж ч хэлээд амжсан гэдэг.
URL: