УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн дүү тайчив
УИХ-ын шинэхэн гишүүний нэг “М-Си-Эс” группын тэргүүн дэд Ерөнхийлөгч асан Л.Энх-Амгалан тэрээр Хөвсгөл аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан. Түүнийг нэр дэвшиж байхдаа дөрвөн нисдэг тэргээр сурталчилгааныхаа материалыг тараасан. Асар их хэмжээний мөнгө зарцуулж байж УИХ-д суудал авсан нэгэн гэж ярьдаг.
Харин түүний дүү Жүжигчин Гэрэлцэцэг “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит киноны Уянга охины дүрээр олонд танигдаж байсан бөгөөд Швед улсад нөхөр, гурван хүүхдийн хамт арав орчим жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо эргэн иржээ. Түүний эх орондоо ирэх болсон шалтгааныг хүмүүс янз бүрээр ярьж байсан ч тэрээр нөхрөөсөө бүр мөсөн салан эх орондоо ирсэн гэнэ.
Харин түүний хувьд өрх толгойлсон эмэгтэй болсон нь монголд амьдралаа авч явахад хэцүү байсан бололтой. Ах Л.Энх-Амгалангаас зуун сая төгрөг гуйж “Цэлмэг тэнгэр” киног бүтээж гол дүрд нь тоглосон ч тэрээр амжилт, ашиг хоёрын аль алиныг нь олсонгүй бололтой. Үүндээ гутарсандаа ч тэр үү мөнгө хэрэг болсондоо ч тэр үү өөрийн нүцгэн зургаа цахим сайтуудаар тавих болжээ. Түүний зургийг харсан зарим нь түүнийг нөхрөөсөө саллаа гэсэндээ ийм үйлдэл хийж байгаа юм байхдаа хэмээн гайхаж байгаа гэнэ.
shudarga
URL: