Он гарсаар 144 идлэг шонхор хил давуулжээ
Засгийн газраас энэ жил 150 идлэг шонхор барих зөвшөөрөл олгосон билээ. Одоогийн байдлаар арабууд 144 идлэг шонхрыг хил давуулаад байгаа юм байна. Харин үлдсэн зургаан шонхроо барьчихсан, ойрын хугацаанд хил давуулахаар зэхэж буй аж.
Энэ жил идлэг шонхор барих үйл явц онцын зөрчилгүй өнгөрчээ. Арабууд урьдынх шиг орчин тойрноо бохирдуулах, шонхор шувууг гэмтээх зэрэг элдэв зөрчил энэ жил гаргаагүй байна. Харин орон нутгийн зарим удирдлага шонхор барьж буй арабуудтай зүй бус харилцаж, хяналт тавих нэрийн дор дарамталж, ажилд нь хүндрэл учруулсан зөрчил илэрчээ.
Өвөрхангай аймагт шонхор барихаар буудалласан арабуудын отогт мотоциклтой залуус ирж, дээрэмдсэн хэрэг гарсан байна.
Д.Дайрийжав
URL: