Эрчүүдээ! Та хэр чадалтай вэ? Ердөө л хэдхэн асуулт
Энэ нь эрэгтэйчүүдийн андрогенийн түвшинг тогтоох олон улсын хэмжээнд хэрэглэдэг судалгааны хялбаршуулсан сонжоо юм. Та доорх асуултуудад хариулаад зөвшөөрсөн буюу “тийм” гэж хариулсан хариулт бүртээ тохирох оноог нь өгөөд оноогоо нэгтгэж үзээрэй.
1. Ажлын өдөр дуусахад би ёстой хий нь гарсан бөмбөг шиг л болчихсон байдаг – 2
2. Сүүлийн үед та уцаарламтгай, тайван бус болоод байгаа – 2
3. Та сүүлийн үед их мартамхай, барьсан тавьснаа мэдэхээ болиод байгаа. Заримдаа анхаарал төвлөрүүлэх их хэцүү байдаг – 2
4. Та сардаа 3-аас цөөн удаа секс хийдэг – 4
5. Танд заримдаа бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх явдал тохиолдож байна – 6
6. Та заримдаа ганцаараа нэлээн хэд хономоор байдаг – 1
7. Танд сексийн идэвх, чадавхиа хадгалахын тулд сексийн хамтрагч хэрэгтэй байна – 5
8. Та сүүлийн үед нойргүйдэлд их орж байна – 1
9. Цусны даралт чинь үе үе огцом ихсээд байх болсон – 4
10. Сүүлийн үед амьсгаа давхцах болсон – 2
11. Таны “гүзээг” эргэн тойрныхон чинь ажиглах болжээ – 3
12. Зүв зүгээр байж байгаад хөлс чинь цутгах болсон – 4
12 -оос бага оноотой бол: Та тайван байж болно. Ойрын хэдэн жилдээ эрийн чадал, чалх чинь эргэлзэх юмгүй сайн байна.
12 – 22 оноо: анагаах ухааны үүднээс бол бэлгийн чалх, чадамж буурч байгаагийн зарим шинж тэмдгүүд нэгэнт илэрчээ. Тиймээс эртхэн эмчилгээ хийлгээрэй.
22 -оос дээш оноо: Хэрэг ч бишидсэн байна даа. Маш яаралтай, сайн арга хэмжээ авахгүй бол өнгөрөх нь байна шүү гэдгийг шуудхан хэлчихье.
Эр бэлэг эрхтний хөвчрөлт нь тухайн эрэгтэйн бэлэг эрхтэнд ирэх цусны хэмжээ болон салтаа хэсгийн булчингийн үйл ажиллагаанаас хамаардаг. Гэхдээ хөвчирсөн үедээ бэлэг эрхтэн хэдэн хэмийн өнцөг үүсгэх нь ижил насны хүн бүрт харилцан адилгүй.
Нас ахих тусам хөвчирсөн бэлэг эрхтэн, бие хоёрын хоорондын өнцгийн хэмжээ ихэсдэг. Залуу хөвгүүдийнх хөвчирсөн үедээ дээшээ гозойдог бол ахимаг эрчүүдийнх доошоо унжиж байдаг. Хөгшрөх тусам хүний биеийн эд эс, булчин сулардаг.
Эрчүүдийн хувьд хөгширч байгаа нь бэлэг эрхтний хөвчрөлтийн өнцгөөр, эмэгтэйчүүдийн хувьд үтрээ, умайн суналтаар хэмжигддэг байна.
URL: