“Рио Тинто” 300 сая ам.долларын татвар төлөх үү

Олон улсын хэмжээнд зэс, алтны хамгийн том төслийг хэрэгжүүлж буй “Рио Тинто” группийн хөрөнгө оруулалтын дагуу Монгол Улсад зургаан тэрбум ам.доллар оруулна гэж “Нью-Йорк таймс” мэдээлсэн байна.

Харин Монголын шинэ Засгийн газар Өсөн нэмэгдэх роялтийн татварт 300 сая ам.доллар төлөх ёстой гэнэ. Энэ нь олон улс үзэж байгаагаар 2009 оноос хойш монголчуудад оруулсан томоохон хөрөнгө оруулалтын нэг хэсэг аж.

Гэхдээ дээрх татварыг гэрээ зөрчсөн хэрэг боллоо гэж “Рио Тинто”-гийн удирдлагууд дүгнэсэн бөгөөд энэ талаар АНУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг хариуцсан мэргэжилтэн Дэвид Уйч “Энэ нь гадны хөрөнгө оруулагчдыг болгоомжлуулах асуудал болж байна. Ялангуяа эдийн засгийн томоохон эргэлт хийхэд төвөг болно” гэсэн байв.

Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих