ТАМИРЧИДДАА ТУСЛААЧ ЭЭ Л.БОЛД ДАРГАА…

Монголын биеийн тамир спортын тvvхэнд анх удаа салбар хариуцсан яамтай болсон. Їvнийгээ дагаад биеийн тамир спортын салбарт дорвитой єєрчлєлт гарч, олон улсын тэмцээн уралдаанд тамирчид саадгvй оролцож vvнийхээ хэрээр амжилт гаргах нєхцєл нь дээшилнэ гэх юм. Энэ мэт зvйлийг салбар хариуцсан сайд, тєлєєлєгч нар ам уралдан ярьж шинэчилсэн зохион байгуулалтад орж ажиллахаа ч дор бvрнээ амлаад байгаа.

Єдєр бvр л спортын аль нэг холбоодын тєлєєлєлтэй уулзаж болж бvтэхгvй зvйлийг сонсч, цаашдаа хэрхэн ажиллах, дутагдалтай зvйлийг нь нєхєн сайжруулахаа тэд амласаар. Зарим нэгэн ажлыг ч эхлvvлсэн байх. Гэтэл тэд жинхэнэ спортын талбар дунд зовлон жаргалыг бие сэтгэлээрээ мэдэрч байгаа тамирчидтай уулзаж нэг ч болтугай тэдний бодит байдалтай танилцсангүй. Їvний нэг жишээ Монголын хєнгєн атлетикийн холбооны тамирчдаас мэдрэгдлээ.

Хагас зуун жил оршин тогтнож буй Монголын хєнгєн атлетикийн холбооны сvvлийн дєрвєн жилийн хугацаанд хийж гvйцэтгэсэн ажлын vзvvлэлтийг Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нарын амжилтаар л хэмжиж болох юм. Тус холбоог єєд нь татаж, нэр хvндийг нь уландаа гишгvvлэхгvй авч яваа хоёр тамирчин. Гэтэл уншигч тvмэнтэй хамгийн ойр байдаг эрхэм бол тус холбооны ерєнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар. Тvvнийг бид энэ спортыг хєгжvvлэхийн тулд чадах бvхнээ дайчилж олон улсын тvвшинд хvргэхэд гарц хайж яваа эрхэм л гэж боддог.

Гэтэл сайны хажуугаар саар зvйл байдаг бололтой. Єнгєрсєн баасан гаригаас эхлэн манай ажлын утас ч амарсангvй, сvvлдээ хєнгєн атлетикийн спортын тамирчдын тєлєєллvvд єргєдєл барьчихсан “Бидний vнэн учрыг сонсч Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болдтой уулзуулж єгєєч хэмээн гуйх”. Учир шалтгааныг сонсвол Монгол нэрийн дор овоглодог хєнгєн атлетикийн шигшээ багийн тамирчид сvvлийн дєрвєн жилийн хугацаанд vнэхээр дарамт шахалтан дунд байж тус холбооны ерєнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатарын доромжлолыг амссаар єдий хvрсэн байна.

Энэ талаараа ч тэд нуулгvй ярьсан юм. Нэрээ одоогоор нууцлахыг хvссэн тамирчдын тєлєєлєлтэй цєєн хором ярилцлаа.

-Яг ямар шалтгаанаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах болсноо хэлээч?
-Ардчилсан нийгэмд амьдарч байгаа бид бvхэн бvх зvйлийг шударга, vнэн бодитой байгаасай л гэж хvсдэг. Бас хардаг. Гэтэл єнгєрсєн дєрвєн жилийн хугацаанд Монголын хєнгєн атлетикийн холбооны тамирчид vнэхээр дарамт, шахалтад байсаар ирсэн. Энэ нь холбооны ерєнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатараас vvдэлтэй юм л даа. Манай шигшээ багийн хоёр тамирчин байдгийг л ард тvмэн сайн мэдэх байх. Бусад тамирчдын тухайд ОУ-ын тэмцээн уралдаанд оролцоно гэдэг vнэхээр их асуудалтай. Бараг л боломжгvй зvйл. Энэ мэт асуудлаас болоод Л.Болд даргатай уулзах гэхээр холбооноос биднийг хориод байгаа юм. Бvр Ч.Зоригтбаатар дарга “Та нартай тэр хvн тоож уулзахгvй, нохойн бааснууд” мэтээр доромжилдог.
-Уулзах хvсэлтээ илгээж байсан юм уу?
-Тийм ээ. Нэлээн хэдэн удаа уулзах гээд чадаагvй. Зарим тохиолдолд холбоон дээр ирэхээр нь боломж олдлоо гэхэд Ч.Зоригтбаатар дарга нєгєє уран vгээрээ сэнхрvvлээд, ямар ч асуудалгvй юм шиг зvйл ярьчихдаг юм.
-Олимпын ємнєхєн Ч.Зоригтбаатар даргыг огцруулах тухай єргєх бичиг БТСГ-т тавьсан гэсэн. Энэ юу болсон юм бэ?
-Ємнєх Биеийн тамир, спорт газрын дарга Ч.Наранбаатар чинь Ч.Зоригтбаатарын тєрсєн ах нь. Тэгэхээр тухайн vед ямар ч сєрєг асуудал гарсан дvvгийнхээ талд л шийддэг байсан. Ер нь ахынхаа далбаан дор тэмцээн болгоноос мєнгє иддэг байсныг ч бид гэрчилнэ.
-Жишээ нь ямар тэмцээнээс мєнгє завшиж байсан юм бэ?
-2011 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчvvдийн 10000 метрийн марафон гvйлтийн тэмцээн болоогvй. Гэтэл Ч.Зоригтбаатар дарга тус тєрлийг болсон мэтээр бичиж, Ч.Наранбаатар даргаар батлуулж шагналын мєнгийг нь єєртєє авсан байдаг.
-Энэ мэт гомдлыг та нар єєрт нь хэлж байсан уу?
-Хэлж байсан. Холбооны ерєнхийлєгч Л.Болд даргад хvртэл хэлнэ хэмээн сануулж байсан. Гэтэл биднийг “Та нар яваад vз. Юу олж долоодог юм. Гуйлагчингуудаа” хэмээн байнга доромжилдог. Бид энэ байдлыг нь удаан тэвчлээ. Одоо Л.Болд даргатай л уулзаж хамаг vнэнгээ хэлэх, цаашлаад удирдлагаа солимоор байна. Энэ бүхий л гомдлыг цуглуулсан тамирчдын гарын vсэгтэй баримт нотолгоо ч байгаа. Бид тvvнийг нийтэд дэлгэхэд ч бэлэн байна ” гэсэн юм. Харин энэ талаар Монголын хєнгєн атлетикийн холбооны ерєнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатартай холбогдож тодруулах гэтэл “Би одоогоор завгvй явж байна. Дараа болох уу. Тэгээд танай сонин чинь хэн нэгний гомдол хvсэлтийн дагуу юм бичдэг болоо юу” хэмээн утсаа таслав. Спорт холбоог удирдаж, тив дэлхийн хэмжээнд баг тамирчдаа чиглvvлэх үүрэгтэй энэ эрхэм ийм зvй зохисгvй vйлдэл гаргаж, тамирчдаа хагаралдуулж болмооргvй л санагдах юм. Нєгєєтэйгvvр энэ холбооны ерєнхийлєгч гэгдээд байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд гишvvн ажлаа хэрхэн явуулж баг тамирчдаа яаж удирддаг нь ойлгомжтой харагдаж байгаа юм.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих