НАТО-ийн хүчин Ливийн далай тэнгис дэх гарцыг хаажээ.
Муамар Каддафигийн дэглэмийн эсрэг 3-р сарын 19-ны орой эхэлсэн барууны орнуудын “Одиссея-Үүрийн туяа” нэртэй цэргийн ажиллагаа хүчээ авч байна.Америк тэргүүтэй НАТО-ийн цэргийн хүчин Ливийн стратегийн чухал хотуудыг бөмбөгдсөөр байна.Одоо ч гэсэн Америк, Их Британ, Францын сөнөөгч, бөмөгдөгч онгоцууд пуужингийн болон бөмбөгийн цохилт өгсөөр байна.Тэдний үзэж буйгаар хурандаа Каддафигийн арми бүрэн сүйрсэн гэнэ.Цэргийн ажиллагаа явуулж байгаа эвсэлд АНУ, Их Британ, Франц, Норвег, Испан, Дани улсууд оролцож байгаа бөгөөд ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа Катар улс зарлажээ. Дээрх агаарын дайралтын үеэр нийслэл Триполь хотод асар их эвдрэл сүйрэл амссаны зэрэгцээ Ливийн дуирдагч Мумар Каддафигийн хэд хэдн ордон нурж сүйдсэн байна.Одоогоор Барууны эвсэл Ливийг далай тэнгис дэх гарцыг хааж, Газар дундын тэнгсиээс бүслээд байна.Дээрх бүслэлтэд НАТО-ийн 20 гаруй байлдааны хөлөг онгоц болон усанд шумбагч онгоцууд оролцож байна.Гэвч тэд хамгийн ач холбогдол бүхий Ливийн агаарийн хилийг бүрэн хянаж чадахгүй байгаа юм.Одоо ч гэсэн Каддафигийн нисэх хүчний зарим эскадрилууд тэдний эсрэг агаарт тулалдсан хэвээр байгаа төдийгүй НАТО-ийн нэлээд хэдэн онгоцыг унагаж, зарим нисэгчдийг нь олзолсон байна.
Гэвч Америк тэргүүтэй холбоотнууд ухрах бодолгүй байна.Ливи улсад явуулах барууны орнуудын ажиллагаа 3 үе шаттай явагдах талаар НАТО-ийн командлал мэдэгдээд байна.Тэдний үзэж буйгаар өнгөрсөн бямба гаригт эхэлсэн 1-р шатанд пуужинийн довтолгооноос хамглаах объектыг оролцуулаад 31 байд цохилт өгөх ёстой юм байна.Харин 2 дахь шатанд агаарын цэргийн хоёр бааз болон Трипольд байрладаг Муамар Каддафигийн өргөөнд цохиолт өгнө.Тэгвэл 3 дахь төгсгөлийн шатанд эвслийн хүчин Ливийн зэвсэгт хүчинд байлдааны цохилт өгөхөр төлөвлөөд байна.
URL: