МУИС АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ

Монголын оюутны холбооноос хандивын анги нэрээр, оюутнуудаас 1-1.5 сая төгрөг нэхэмжилдэг их, дээд сургуулиудыг шалгуулахаар АТГ-т хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу тус газар шалгалт хийгээд МУИС-иас хэд хэдэн зөрчил илрүүлжээ. МУИС-ийн захирлын зөвлөлийн шийдвэрээр баталсан “МУИС-д хандиваар хүүхэд элсүүлэх журам”-ыг үндэслэн хандиваар элсэгчтэй гэрээ байгуулан хандивын орлогоо “МУИС” хөгжлийн сангийн “ХААН”, “Хадгаламж”, дансанд төвлөрүүлжээ.

Гэхдээ хандиваар элсэгчтэй гэрээ байгуулахдаа “МУИС-д хандиваар элсүүлэх журам”-аа баримтлаагүй. Мөн суралцагчдаас МУИС-ийг хөгжүүлэх санд төвлөрсөн хандиваас сургуулийн 70 жилийн ойг тэмдэглэхэд 50 сая төгрөгийн зарцуулсан нь Авлигын эсрэг хуулийн 7.1.4 дэх хэсэг болон сангийн зориулалтыг зөрчсөн. МУИС-д ажилладаг багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажилчин, ажилтны төрсөн хүүхдийг босго онооноос дээш оноо авсан нөхцөлд нэмэлт төлбөргүйгээр элсүүлэх, босго онооноос доош оноотой бол нэмэлт элсэлтийн доод төлбөрөөр сургана гэсэн нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс АТГ-аас МУИС-ийн удирдлагад арга хэмжээ авч, энэ сарын 25-ны дотор хариу мэдэгдэх тухай албан бичгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хүргүүлжээ.

ARDCHILAL


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих