500 мянгаа авч чадаагүй оюутнууд нөхөж авч болно

2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн оюутнуудад Хүний хөгжил сангаас сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг олгож байсан.

Тэгвэл өнгөрсөн жил 491960 төгрөг олгосон. Харин энэ жил сургалтын төлбөр хэлбэрээр оюутнуудад нэг ч төгрөг өгөхгүй аж. Харин өнгөрсөн хичээлийн жилд өдөр, орой, эчнээ ангид суралцаж байсан 139963 оюутанд 68.8 тэрбум төгрөг олгохоор төсөвлөгдсөн ч өргөдөл гаргаагүйн улмаас 22240 оюутан мөнгөө аваагүй байгаа аж.

Хэрвээ мөнгөө аваагүй 22 мянган оюутан он гарахаас өмнө мөнгөө авахыг хүссэн өргөдлөө өгвөл нөхөн олгох боломжтой юм байна. Өнгөрсөн хичээлийн жилд суралцаж төгссөн залууст ч мөнгөө нөхөн авах боломж байгаа гэдгийг албаны хүмүүс мэдэгдэж байгаа юм. Гэхдээ өргөдөл гаргаагүй тохиолдолд мөнгийг олгохгүй юм байна.

Ж.Отгон


URL:

Сэтгэгдэл бичих