Ливийн удирдагч Муаммар Каддафи Барууныханд жихад зарлаж болзошгүй.
Үймээн самуунд идэгдээд байгаа Ливи улсын удирдагч Муаммар Каддафи Барууныханд өөрийн улсын дотоод хэргт оролцвол тэдний эсрэг жихад буюуу ариун дайн зарлана гэжээ.Триполийн ТВ-ийн шууд нэвтрүүлгээр Каддафи хэлсэн үгэндээ «Хэрэв Ливийн хэт даврагсад засгийн эрхэнд гарах юм бол Газрын Дундад тэнгисийн бүс бүхэлдээ эмх замбараагүй байдалд орно.Одоогоор тус улсын баруун болон хойдл хэсгүүдэд томоохоно тулалдаанууд болсоор байна.Хамгийн сүүлд Кадддафигийн шилмэл анги нэгтгэлүүд Аждабия хотыг босогчдоос чөлөөлсөн байна.Мөн Бенгази хотыг цахилгаанаар хангадаг тус улсын хоёр дахь боомт- хот Марс-эль Брегийг эзлэн авсан мэдээ ч ирж байна.Болж буй үйл явдалтай холбогдуулан Европын өөрийн төлөөлөгчдийн Бенгази хот руу явуулахаар болсон ч тэднийг хэн хамгаалах нь тодорхойгүй байгаа юм.Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ливийн асуудлаар тэр дундаа цэргийн ажиллагаа явуулах тал дээр нэгдсэн ойлголтод хүрч чадахгүйы байна.Дээрх тогтоолын төсөлд Хятад болон ОХУ эсрэг байр суурьтай хэвээр байна.
URL: