Астериод буюу солирын аюул

Солир манай дэлхийд үргэлж заналхийлж байдаг. 60 сая жилийн өмнө үлэг гүрвэл устаж үгүй болсон шалтгаан нь солир юм. Хүн төрөлхтөн оршин байх хугацаандаа ийм асуудалтай тулгараагүй байгаа хэдий ч XX зуунд хүн төрөлхтөн хүчирхэг телескопийн тусламжтайгаар од эрхсийг ажиглаж, энэ аюулын тухай ярьж эхэлсэн юм. Учрах хохирол нь тодорхой бус ч бид үлэг гүрвэлийн хувь заяаг хуваалцахгүй гэх баталгаа байхгүй.

Орчин үед манай гаригт шууд аюул учруулж болох астероидын тоо 10-20 мянгын хооронд хэлбэлзэж байна.  АНУ-ын Йелийн их сургуулийн баг болон профессор Дэвид Рабиновичийн судалгаар дэлхий орчмын том астероидын тоо үүнээс 2 дахин бага гэсэн тооцоог Гавайн арлын Халеакала ууланд байрлах АНУ-ын Цэргийн нисэх хүчний телескопийн тусламжтайгаар гаргажээ. Одоогоор 10 орчим км-ийн диаметртэй дэлхийд аюул учруулж болох бараг бүх астероидуудыг бүртгэсэн байна. Эрдэмтэд дэлхий 10 орчим километрийн диаметртэй  сансрын биеттэй мөргөлдсөнөөс үлэг гүрвэл болон ургамал, амьтны аймгийн 70% устсан гэж үзэж байгаа ажээ.

Өнөөдөр манай гаригт аюул учруулах боломжтой 2 астероид байдаг: Апофис: Апофис сансрын биетийн диаметр 320 метр, жин 100 сая тонн, 2036 онд дэлхийтэй мөргөлдөх магадлал 1:5000. Хоёр дахь биет VD17-ын диаметр 580 метр, жин 1 тэрбум тонн, 2102 онд манай гаригтай мөргөлдөх магадлал 1:1000 байгаа юм байна.

VD17–ын хэмжээний астероидтой манай дэлхий мөргөлдвөл 10 км-ийн хөндлөн огтлолтой тогоо үүсгэх ба Рихтерийн шаталбараар 7.4 баллын газар хөдлөлт болж 10 мянган мегатонн эрчим хүч ялгарана. (манай гариг дээрх бүх цөмийн зэвсгийн хэмжээтэй ижил)
Хэдийгээр манай дэлхий дээрх 2 астероидтой мөргөлдөх магадлал тун бага ч 100-300 метрийн диаметртэй жижиг биетүүдийг тооцооноос хасаж болохгүй. Иймэрхүү хэмжээний тэнгэрийн бэлэг дэлхий дээр унахад том хэмжээний хотыг алдаж орхино гэсэн үг. Энэ асуудлын хариу нь тиймэрхүү биетүүдийг цаг тухайд нь илрүүлэх явдал. Хамгийн гол нь тэнгэрийн бэлгийг “унтаж өнгөрөөж” болохгүй.
DD45 астероидыг 2009 оны 2 дугаар сарын 28-нд илрүүлснээс 3-хан хоногийн дараа манай дэлхийд аюултай хэмжээнд ойртож ирсэн. 1989 онд илрүүлсэн 300 метрийн Асклепи астероид манай дэлхийн 6 цагийн өмнө байсан цэгийг дайран өнгөрсөн. Иймд гол аюул жижиг гаригууд манай дэлхийтэй мөргөлдөхөөс өмнө тэдгээрийг илрүүлэх боломж бараг байхгүйд байгаа юм.

NUUTS.mn


URL:

Сэтгэгдэл бичих