Гишүүдийн тэрбум АН-д инээдэм, МАН-д ханиад болох цаг

Хоосон шахуу “халаастай” Зас­­гийн газар хүлээж авсан Н.Ал­тан­хуягийн танхим дан­сан­даа хэдэн төгрөг хуримтлуула­хаар хэрэндээ л хичээж бай­на. Хойд хормойгоо авч, урд хор­мойгоо нөхнө гэгчээр хой­но хийг­дэхийг нь  урагш та­таж бай­гаад ч болов ажлаа хэл ам­гүйхэн хийхийг зорьсон ши­­нэч­лэлийн Засгийн газар нэ­гэн том “түүхэн амжилт” гар­гаж, ард түмнээс “онц” дүн авах бололтой.

Өөрөөр хэлбэл, ги­шүүдийн жил бүр авдаг тэр­бум төгрөгийг энэ удаагийн төс­­вөөс хасах сураг дуулдаж эхэл­­­лээ шүү. Хэтэвчээ тэрбум төг­­­рөгөөр зузаалчихаад хэд гур­­­­­ван халуун ус, талхны цех, хө­­­­шөө дурсгал барихад тэр мөн­­­­гөө зарцууллаа гэсэн үлгэр ярьж ирсэн парламентчдын түү­­­хийг эвдэж чадсан энэ Зас­гийн газрыг түүхэн амжилт гар­­­галаа гэж хэлэхээс яахав.

Яг үнэнийг хэлэхэд улсын төс­вөөс тэрбум төгрөг авч, тү­­рийв­чээ зузаатгахын тулд УИХ-ын ги­шүүний “зөөлөн суу­далд” зал­рахаар үхэн хатан тэм­цэлд­дэг хүмүүс бишгүй олон бай­сан гэд­гийг хэн бү­хэн мэднэ. Тойр­гийн­хоо хөг­жилд зарцуулах ёстой гэж ул­сын тө­сөвт суулгаж өгдөг ч эзэн­дээ хүрч байсан тохиолдол га­­рын арван хуруунд багтана. Тэр мөнгө одоо л жинхэнэ эзэн­дээ очих нь дээ.

Дөрвөн жи­лийн да­раа хэвлэл мэдээлэл, сон­гогч­дод тэрбум төгрөгийн тай­лан­гаа тавихын тулд гишүүд нэр дэвшихээсээ ч хэцүүхэн байдалд орж, түгдэрч, ээрч муурдаг байж билээ. Өнгөрсөн жил мань нөх­дүүд халуун ус, нохойн хөшөө ба­ри­­хад тэрбум төгрөг чинь хү­рэх­­гүй байна гэж “гонжирч” гур­­ван тэрбум болгох санал оруулж байсан санагдана.

Ха­рин даварсан тэдэнд ард тү­мэн ха­­туухан даруулга өгч, арай­хийн нэг тэрбумтай нь үлдээ­сэн. Одоо бүүр байхгүй болох нь. Шинэчлэлийн Засгийн газ­рын хувьд энэ мөнгийг байх­гүй болгохоос өөр аргагүй бай­дал үүссэн гэж үзсэн байна. Нэг­­дү­гээрт, алдагдалтай ба­тал­сан төсвийг нөхөх, дааж давшгүй олон амлалтаа биелүү­лэ­хэд 76 тэрбумыг зар­цуулах болж,  чаддагаар нь гишүүдээ “дээрэлхсэн” гэ­сэн.

Хоёр­ду­гаарт, одоогийн парла­мент дахь нийт гишүүдийн 3/1 нь про­порционалиар сонгогдсон. Иймд намын нэрээр УИХ-д орж ирсэн 28 гишүүнд тэрбум төг­рөгөө зарцуулах тойрог байхгүй гэ­сэн үг. Тойргоос сонгогдсонд нь мөнгө өгөөд, намын жаг­саал­таар орж ирснийг зүгээр ор­хих нь гишүүдийн дунд  “дайн дэгдээхэд” хүргэнэ. Тийм учраас эхийг нь эцээж, ту­га­лыг нь тураахгүй бай­хаар  шийд­вэр гаргаж, 76 гишүү­ний 76 тэрбум төгрөгийг “хэм­нэ­хээр” болсон бололтой.

Зас­гийн газар байгуулагдсаны да­­раа­хан намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийн мөнгийг ха­­сах талаар Төсвийн байнгын хо­роон дээр яриа гарч, энэ асуу­дал нэлээд дэмжлэг хүлээсэн. Гэ­тэл намын жагсаалтаар орж ирсэн зарим нөхдүүд “Бид ч гэ­сэн салбар, салбарт хийх ажил­тай хүмүүс. Адилхан аавын хүүг алагчилж үзлээ. Бид ард түмнээсээ сонгогдсон адил­хан УИХ-ын гишүүн.

Ингэж бо­лох­гүй” хэмээн тэрбум төгрөгөө үхэн хатан хамгаалж байсан юм. Тэд ч хүссэндээ хүрлээ. Хэн хэн нь адилхан эрхээ хасуулсан бо­лохоор өөр аргаар яаж мөнгө оло­хоо бодож эхэлсэн нь дээр бо­лов уу. Нөгөөтэйгүүр АН-ын­хан бас далим “үсэргэж” байж ч мэднэ. Гэхдээ зөв да­лим байна.  Тодруулбал, АН-аас парламентад орж  ирсэн ги­шүүдийн ихэнх нь сайдын ал­бан тушаалд морилчихсон бо­ло­хоор хэдэн тэрбумаар тө­сөв­лөгдсөн сайдын төсвийн дэр­гэд тойрогтоо зарцуулах нэ­рээр авдаг нэг тэрбум төгрөг ч “жи­жигхэн”  харагдаж байгаа.

Ха­рин “Шударга ёс” эвсэл ч юу ду­та­хав хэдэн сайдууд нь хан­галт­тай хүртчихнэ. Өөр бас нэг хувилбар нь шинэчлэлийн Зас­гийн газрын бүтээж босгох, зар­цуулах мөнгө гэж дансандаа 50 тэрбумыг “нууцлаад” амжсан гэнэ. Гэхдээ тэр мөнгөнөөс ава­хын тулд гишүүд нь санал бо­ловсруулж, тэр сум, тэр аймагт тэдэн төгрөгөөр тийм  үйлд­вэр байгуулмаар байна гэж Н.Алтанхуяг даргад “ам өч­гөө” өгөөд авах ёстой юм гэ­сэн.

“Шударга ёс” эвсэл бас л  ду­тахгүй хэмээн гомдол нэхэж ма­жо­ритороор сонгогдсон ги­шүүдийн тойрогт зарцуулах мөн­гийг нэхэж байгаа. Энэ хоёр хэрэлдэж, хэлэлцэж бай­гаад эв түнжинтэй хуваагаад хүрт­­чихлээ гэхэд эцсийн дүн­дээ хохирч үлдэх хүмүүс нь МАН-ын 25 болж байгаа юм. Бүлэггүй сул гишүүд, дээр нь тэрбум ч үгүй болж. АН-д ямар нэг байдлаар тулган шаар­далт хийж чадахгүй уч­раас тойрогтоо зарцуулах мөн­гийг яаж ч хичээгээд олж авч чадахгүй. Халаасалж үлд­сэн 50 тэрбумаасаа АН-ын­хан “Шу­дар­га ёс” эвсэлд “хялаал­гана” уу гэхээс МАН-ынханд ёстой “лөө­лөө” биз.

Тэгээд ч эдийн засгийн хямрал дэлхий нийтийг хамарч болзошгүй байгаагаас шалтгаалан Монгол Улсын ирэх жи­лийн төсөвт шинэ бүтээн бай­гуулалтыг хязгаарлах бод­лого барьж байгаа. Тэгэхээр бү­сээ чангалахаас аргагүй бай­гаа тэдэнд сөрөг хүчинд өгч байх мөнгө байхгүй л болов уу. Ши­нэчлэлийн Засгийн газарт зарж, үрэх мөнгө хомс байгаа ч улсын төсөвтэй тэнцэхүйц хэмжээний үнэт цаас гарган худалдаалахаар болсон.

МАН-ын удирдаж байсан Засгийн газрын зуурч хаясан бантан буюу ихээхэн хэмжээний өр төлбөр, төсвийн алдагдлын “ял”-ыг АН-ынхан үүрч га­рахаар хичээж, бонд гаргаад ч хамаагүй төсвийг аврахаар зүт­гэж  байгаа нөхцөлд би­дэнд мөнгө өг гэх эрх МАН-ын­ханд байхгүй биз. Ингэхээр энэ шийдвэр Ардын намын 25 гишүүнд хамгийн “хүнд цо­хилт” боллоо.

Энэ дөрвөн жилд тэд өөрөөсөө болоод на­маасаа мөнгө гаргуулж тойр­гийн сонгогчдоо “асарч той­лох” сонголт үлджээ. Эцэст нь хэлэхэд, улс орны хөрөнгө мөн­гө тарчиг, амьдрал хэцүү байгаа энэ нөхцөлд “амин хайртай” тэр­­бумаасаа хагацах шийдвэр гар­гасан гишүүддээ татвар тө­лөгч­дийн өмнөөс талархъя.

Б.Өнөртогтох

Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих