Монголын баг Японы шилдэг багийг хожлоо

БНСУ-ын Гимжэ хотноо энэ сарын 13-14-нд болсон Олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэй баг тамирчид V байрт шалгарлаа.

Мөн энэ үеэр болсон “Club open championships” тэмцээнээс Монголын эрэгтэй, эмэгтэй баг тус бүр хүрэл медалийн эзэд болов.

Холимог багийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд манай холимог баг /дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй тамирчинтай/ дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг Японы шилдэг багийг хагас шигшээд ялж олс таталтын спортын ертөнцөд чамгүй шуугиан дэгдээжээ.

Д.Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих