“Бодь” группын Л.Болдхуяг, “МАК”-ийн Б.Нямтайшир тэргүүтэй Монголын баячууд паркаас “хумсалсан” газраа буцааж өгөх үү?

Монголд залууст зориулсан парк ганцхан байдаг нь Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний сайн мэдэх Хүүхдийн парк.
Харамсалтай нь “Бодь” групп “Диснейланд” барина хэмээн уг газрыг авсан ч  эдүгээ зочид буудал барихаар болсон билээ.
Мөн үлдсэн газрыг нь ч “М-Си-Эс”, “Мак”, “Сөүл”, “Мон Уран” компаниуд хуваан авч, барилгын ажил эхлүүлээд буй.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Монголын Залуучуудын Холбоо дээрх компаний захирлууд руу нээлттэй захидал явуулжээ.
Чингэхдээ уг газраа буцааж өгөх үү? хэмээн асуусан байна.
Харамсалтай нь МЗХ яагаад ч юм бэ? “хэргийн эзэн” болсон “Бодь” групп руу захиа бичихээ мартжээ.
Учир нь “Бодь” группын эзэд АН-ын лидерүүд, МЗХ-ы Ерөнхийлөгч нь АН-ын ҮЗХ-ы гишүүн А.Мөнхбат байдаг.
Ийнхүү “араа бодож”, заримыг нь мартсанаас бус юутай ч паркийн газрыг зориулалт бусаар ашиглаж буй эрхэмүүдэд МЗХ хандсан нь энэ аж.

С.Сарнай

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих