Хадгаламжийн хүүгээс татвар авна
УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд иргэдийн банкинд хадгалуулсан мөнгөнөөс хүүгийн татвар авах тухай заалт орсон байгаа. Гэхдээ энэ заалт банкинд хадгаламжийн данстай хүн болгонд үйлчлэхгүй, нэг банкинд 100 саяас дээш төгрөг хадгалуулсан иргэдийн хадгаламжид хамаарна. Өнөөдөр арилжааны банкин дахь иргэдийн нийт хадгаламжийн дүн 4.6 их наяд буюу 4600 тэрбум төгрөг байна. Гэсэн ч банкинд хадгалагдаж байгаа нийт мөнгөний 97 хувийг цөөн хэдэн баячууд, үлдэх гурван хувийг жирийн иргэд эзэмшдэг гэсэн тоо бий.
URL: