Сэрчмаад юу тохиолдсон юм бол?

Рок попын шилдгүүдийг нэгэн дор цуглуулсан хит дууны үдэш саяхан болж өнгөрлөө. Хурд хамтлагийн Д.Отгонбаярын ” Чи минь байгаа болохоор” бие даасан тоглолт хоёр өдрийн турш танхим дүүрэн үзэгчтэй болж өнгөрсөн бөгөөд урлагийн акулууд бүгд ирсэн байсан. Тус тоглолтын хөтлөгчийн үүргийг Д.Отгонбаяр өөрөө хариуцан, хамтлаг дуучдыг танилцуулж тайзнаа урьсан юм.

Энэ үеэр Д.Отгонбаяр хэлэхдээ:  Миний хамгийн хайртай дүү, миний зохиосон олон дууг амилуулсан Сэрчмаа маань өнөөдрийн тоглолтонд харамсалтайгаар оролцож чадсангүй. Түүний гэр бүлд үнэхээр хүндэтгэлтэй нэгэн асуудал гарсан үнэхээр харамсалтай. Түүнд чухам юу тохиолдсоныг та бүхэн удахгүй мэднэ байх гэсээр Сэрчмаагийн “Дурлал “дууг өөрөө дуулсан юм.
Ө.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих