ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ 19 ГАЗАРТ ЛИЦЕНЗ ОЛГОЖЭЭ
Геологи, уул уурхайн кадастрын зураглалд Монгол Улсын хэмжээнд 26.9 гектар талбайд 106 газар тусгай хамгаалалттай хэмээн бүртгэгдсэн байдаг аж.
Гэтэл энэ газрын 19 нь буюу 73.892 га талбайд нь ашигт малтмалын лиценз олгогдсон судалгаа гарчээ. Уг нь тусгай хамгаалалттай газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна. Үүнээс гадна ой, мод, гол устай газарт лиценз олгохгүй болсон. Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар “урт нэртэй” хуулиар хориглосон газарт 1000 гаруй лиценз байгаа нь тогтоогдсон. Эдүгээ алтны 124 лиценз цуцлаад байгаа билээ.
“Ардчилал”
URL: