Монголиан Майнинг Корпораци гүйцэтгэх бус захирлуудаа халлаа

Өнгөрөгч баасан гарагт Хонг Конгийн хөрөнгийн биржид “Монголиан Майнинг Корпораци” нэрээр бүртгэлтэй “Энержи Ресурс” ХХК ТУЗ-ийн хурал болж гүйцэтгэх бус захирлууд болох Филип Хуберт тер Вүүрт болон Л.Гантөмөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Гүйцэтгэх бус захирлуудаа халах болсон шалтгаан нь хоёр захирлууд нь өөрсдийн хариуцсан ажлаа хийж гүйцэтгэхгүй өөр бизнест илүү анхаарч байсан гэнэ.

Филип Вүүд болон Л. Гантөмөр нар нь ТУЗ-н хурлын шийдвэрийг эсэргүүцэлгүй хүлээж авчээ. Одоогийн байдлаар “Энержи Ресурс” ХХК нь ТУЗ-ийн бүрэлдэхүүн есөн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна. Үүнд :

Гүйцэтгэх захирал

-          Ж.Оджаргал

-          Г.Батцэнгэл

Гүйцэтгэх бус захирал

-          Ж.Оюунгэрэл

-          П.Батсайхан

-          Ж.Од

-          Г.Энхтүвшин

Хараат бус захирал

-          П.Очирбат

-          Ж.Үнэнбат

-          Чанг Чинг


URL:

Сэтгэгдэл бичих