Гүржийн хөгжлийн загвар гэнэ үү? хэн юу гэчихвээ
Өнгөрсөн сонгуулиар АН-д ойрын арван хэдэн жилд ирээгүй ялалтыг нь авчирч, төрийн эрх мэдэлд хэдэн жил дураар тонгочиход нь чамгүй нөлөө үзүүлсэн “хүн шиг амьдарья”,”улс шиг хөгжье” хэмээх уриа ч ард түмнийг төөрөгдүүлсэн хөөрхөн шоглоом байсан бололтой. Улс орныг хөгжүүлнэ гэж ард түмнийг хуурч төрд гарчихаад харин ч эсрэг юм ярьдаг нөхдүүд шинэчлэлийн гэх засгийн газарт шигдээстэй байгааг хараад ой гутах шиг боллоо. Тэд Монголыг Гүржийн хөгжлийн загвараар хөгжүүлэх юм гэнэ. Мөн их хуцваа
Монголыг хөгжүүлэх гээд байгаа тэр сүрхий Гүржийн загвар гээч нь чухам юу юм бол.
Гүрж улс нь Евроазийн их газар Кавказын бүс нутагт оршдог. Хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байж байгаад 1991 оны 04 сарын 9 ны өдөр тусгаар тогтнолоо зарлаж гарсан.
Нийт хүн амын тоо 4,5 сая
Үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүн/ ҮДНБ/ нь 2011оны байдлаар 14,3 тэрбум доллар байна.
Нэг хүнд ноогдох ҮДНБ нь 3210 доллар байдаг ядуу буурай орон билээ. Хуучин ЗСБНХУ-ын гадаад харилцааны яамны сайд асан Эдуард Швердназе Гүрж улсын Ерөнхийлөгчөөр 1992-2003 онд сонгогдон ажилласан боловч Гүрж улс авлигалд идэгдэн, ард түмний амьдрал хүнд хэцүү байдалд орж ажилгүйдэл ядуурал газар авснаар 2003 онд Гүржийн сарнайн хувьсгалаар Михайл Саакашвили хувьсгалд ялж Гүржийн ерөнхийлөгч болсон юм.
Гэвч Ерөнхийлөгч болсон Михайл Саакашвили ардчилал буюу шударга ёс тогтоох үйл хэрэг болон хөгжил хоёрыг ялгаж салгаж чадаагүйгээс 2012 оны сонгуульд Гүржид төрсөн Францын иргэн тэрбумтанд ялагдсан.
Ялагдсан учир нь найман жил гаруй хугацаанд авлигалыг устган таслаад, төрийн захиргааны хүнд суртлыг арилгаж, шударга ёс тогтоосон боловч ардчилал болоод хөгжил тэс өөр зүйл шүү гэдгийг ойлгоогүйгээс Гүржийн ард түмэн энэ их агуу шударга хүнээсээ салж шинэ сонголт хийсэн. Хөгжил бол ардчиллаас тэс өөр зүйл шүү гэдгийг Михайл Саакашвили мэдэх мэдлэггүй байсан юм.
Хэрэв шударга ёсыг тогтоохын зэрэгцээ өнөөдрийн Казакастаны дарангуйлагч гэж нэрлэж буй Н.Назарбаевын адил улс орноо долоон бүс нутагт хувааж мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх үндэстэн хамарсан давалгааг Гүржийн хөөрхийлөлтэй шударга ёс тогтоогч эхлүүлсэн бол ажилгүйдэл ядуурал арилж Гүржийн ард түмэн хөгжил цэцэглэлтийн төлөө уухайлан босч Михайл Саакашвили Гүржийн түүхэнд мөнхөрч ахиад хорин жил улс орноо удирдах байсан юм. Мэдлэггүйн гай гэдэг энэ дээ. Аливаа зүйлийг өнгөцхөн хараад шууд хуулбарладаг ч олигтойхон даган дуурайж чаддаггүй мэдлэг гэж мэлхий болж шалбаагт шигдсэн Монголын төр дахь эрхмүүд Монгол улсаар минь дахиад яаж л наадах гээд л байна даа.
Хөөрхий манай шинэчлэлийн засгийн газар гэгчийн улаан хоолой болсон УИХ-ын хэдэн удаагийн гишүүн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг сүүлийн үед Гүржийн хөгжлийн загвар гэж бөгсөө эргэтэл орилох боллоо. Улаан хоолой болсон Сайханбилэг Гүржийн хувьсгалч Ерөнхийлөгч шиг ардчилал, хөгжил хоёрыг ялгаж салгахгүй тэмээ ямаа шиг зүйлийг харах сөхөөгүй орилон хашгирч байна. Өнөөдөр дэлхийд Финляндын хөгжлийн загвар, Ноордикийн хөгжлийн загвар, Цахиурын хөндийн хөгжлийн загвар, Лас-Вегасын хөгжлийн загвар, Холливиудын хөгжлийн загвар, Олон улсын санхүүгийн төвийн хөгжлийн загвар, олон улсын агаарын бараа болоод зорчигч тээврийн хөгжлийн загвар гэж хүн төрөлхтний түүхэн эргэлт хийсэн хэдхэн загварууд л байгаа. Үүнийг харах сөхөө түүнд байгаагүй хэрэг үү. Ийм юм байдаг гэдгийг мэддэггүй ч юм болов уу. Өнөөдрийн Япон, Солонгос, БНХАУ-ын хөгжсөн түүх бол дээр дурьдсан хөгжлийн загваруудын холимог хэлбэр болохоос биш хүн төрөлхтний хөгжлийн анхны санаачлагч биш, үлгэр жишээ ч биш юм шүү гэдгийг мэдэх мэдлэг төрийн толгойд суусан эрхмүүдэд байна уу.
Хөгжил гэдэг зөвхөн мэдлэгийн хөгжлийг л ярьдаг. “Хөгжил өөрөө ардчилал болоод шударга ёсноос тэс өөр шүү” Ч. Сайханбилэгээ.
Дэлхий 2050 онд 380 триллион долларын эдийн засагтай болох гэж байна. Монгол орон хэдийг нь хүртэх гэж төлөвлөөд байна вэ? Монголд ямар стратеги байна вэ? Парламентын суудалд цагаан махаа эргэтэл он удаан жил суучихаад хөгжил, ардчилал хоёрыг ялгахгүй Гүржийн гэх загвар гаргаж ирээд юу ч мэдэхгүй байж мэдэмхийрэн орилно вэ. Шинэчлэлийн засгийн газрын улаан хоолой болсон нөхөр мэдэж байж ярьмаар юм мэдэхгүй бол дуугүй байсан дээр үндэстний шившиг болдог юм. Монголын ард түмэн хөгжлийг хүсч байна харин төр дахь эрхмүүд юу хүсээд байна.
Г. Баатар
URL: