Хүүхдээ зэрлэгээр зодсон Америк эмэгтэй 99 жил хоригдох ял сонслоо
Америкийн Даллас хотын оршин суугч Элизабет Эскалона 2011 оны есдүгээр сарын долоонд хоёр настай охиноо
хэрцгийгээр зодож, гарыг нь цавуугаар ханатай наасан нь илэрчээ. Өнгөрөгч баасан гаригт шүүх түүнд 99 жил хорих ял оноосон байна. Түүний шүүх хурал таван өдөр үргэлжилжээ.
Эскалонагийн хүүхдүүд тэдний ээж хоёр настай дүүг нь суултуур дээр сууж чадахгүй байсны улмаас зодсон талаар цагдаа нарт хэлснээр хэрэг илэрсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр тэрээр охиныхоо гэдэс рүү өшиглөж, сүүний аягаар цохиж, түүний гарыг супер цавуугаар ханатай наажээ. Үүний дараа түүний охин тархиндаа цус алдаж, хавирга нь хугарч, олон газраа хөх няц болсон байдалтай ирсэн гэж эмч нар мэдээлсэн байна. Бага насны хүүхдээ зэрлэгээр зодсон Эскалона өнгөрөгч долдугаар сард хэргээ хүлээгээд байжээ. Түүний өмгөөлөгч Анжи Н’Дука тэнсэн харгалзах ял, эсвэл 10-аас доош жил хорих ял оноохыг хүссэн ч шүүгч түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байна. Мөн тэрээр өөрийнх нь үйлчлүүлэгч багадаа хүчирхийлэлд өртөж хүнд хэцүү амьдралд өсч өндийсөн, түүнд хүүхэд нас гэж байгаагүй, гэхдээ тэр муу хүн биш хэмээн мэдүүлжээ.
Эскалонагийн таван хүүхдийг одоо тэдний эмээ Офейла Эскалона асарч байгаа юм байна.
Техас мужид бага насны хүүхдийг зодож, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгтэнд 99 жил хорих ял оноох нь ховор байдаг гэнэ. Техасын шүүхийн байгууллагаас мэдээлснээр бага насны хүүхэд, өндөр настан болон тахир дутуу хүний биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 2.100 хүн хоригдож байгаа юм байна. Тэдгээр хоригдлуудын тав орчим хувь нь 99 болон түүнээс олон жилийн ял сонсчээ.
Э.АМАР

shuum.mn
URL: