Инфляци найман хувьд “баригдаж”, зэсийн ханш тэнгэрт гарах нь

Өнгөрөгч долоо хоног эдийн засаг, уул уурхайн амьд­ралд ихээхэн хөл хө­дөлгөөн тохиосон, үйл явдал арвинтай болж өнгөрлөө. Дэлхийн банк, Монголбанк, НҮБ, Жен­дэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэс­ний комисс гээд даац­тай, далайцтайхан байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг салбарынхаа хүрээнд то­дор­хойлж, өнгөлөхийг оролд­лоо.

Дээр нь “грек үймээн”-ээс үүдэлтэй “хятад хям­рал”-д монголчууд өртөх нь тодорхой гэдгийг олон улсын эдийн засагч, шинжээчид дэлхий даяар зарлаж орхисон.

Мэдээж хамгийн эхний дуулиан бол Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Инфляцийг найман хувьд барихгүй бол хэний хүү бо­лох вэ” гэж хэлсэн явдал байв. Хэрэглээний үнийн индекс нь 14 хувиар өсчихөөд байхад инфляцийг найман хувьд барина гэдэг юу л бол гэж түүнийг басамжлах нэгэн захаас аваад олон бай­сан юм. Харин мань хүн үүнд гандан буурсангүй, указкаар зааж байгаад “Үнэ ханшийн элдэв өөрчлөлт энэ тэр биш ээ. Монголбанкны мөнгөний бодлогоор энэ аймшгийг тогтоон барина” гэж айлдсан.

Хамгийн гол нь, Дэлхийн банк, ОУВС, Үндэсний ста­тистикинй хороо зэрэг мониторингоороо бусдыг дийлсэн газрууд үүнийг нь инээж байгаад няцаах нь харамсалтай. “Уг нь санаагаар болдог бол инфляцийг наймаас доош, бүр тэг хувьд хүргээд тэр дифляцийн чинь горыг амсаадахмаар л байна” гэж Дэлхийн банкны “Сан­хүү­гийн үнэлэмж” хэ­мээх хурал дээр сууж байсан нэг эрхэм хэлж байсан юм. Алиных нь зөв гэдгийг цаг хугацаа харуулах байх.

Дараагийн асуудал бол нэг тонн зэс 8212 ам.долларт хүрсэн явдал. Дажгүй ирээ­дүйтэй тоо гэдэгт эдийн за­сагчил санал нийлж бай­на билээ. Яг одоо төсөв хэлэлцэж байгаа болохоор зэс тэргүүтэй, голлох түүхий эдийн ханшийн хэлбэлзэл тун чухал зүйл гэдэг нь тодорхой.

Гэхдээ манай төсвийн гол хэсгийг хангах учиртай нүүрсний экспорт 2012-2012 онд эрс буурах нь ойл­гомжтой боллоо. Өнгөрсөн сард л гэхэд улсын нийт экспорт 6.1 хувиар буурсан гэх үзүүлэлт гарсан нь нүүрс­ний худалдаатай шууд холбоотой.

Нүүрсний экспортын голлох зах зээл болох БНХАУ-ын гангийн үйлд­вэр­лэл буурсантай холбоо­тойгоор манай улсын нүүрс­ний экспорт харьцангуй багасчээ. Манай экспортын бүтээгдэхүүний 89.2 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг бө­гөөд дийлэнхийг нь нүүрс эзэлдэг.

Тухайлбал, 2010 онд 7.1 сая тонн нүүрс экспортолж байсан бол өнгөрөгч онд энэ нь гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Харин сүүлийн саруудад Хятадын гангийн үйлдвэрлэл буур­сантай холбоотой нүүрсний импорт нь 82.8 хувиар багас­сан байх юм. Энэ нь үндэс­ний бодлого болоод олон улсын зах зээлийн үнэлгээнээс болсон аж. Үүнийг дагаад манай нүүрсний экспорт буурч буй нь тус улсаас ха­раат байгаагийн илрэл хэмээн зарим эх сурвалж хэлж байгаа.

Төсөв хэлэлцэх цагаар амил­сан асуудлууд нэг иймэрхүү. Харин хүүхдийн мөн­гөнөөс болоод арилжааны банкууд эгээ л барилцаж авах нь холгүй булаацалдаж байна. Тэдний хувьд хүүх­дийн мөнгө хэмээх их хө­рөнгө оруулалт тун чухал байгааг тэдний мессэж, рек­лам, сурталчилгаанаас тод харж болно. Ялангуяа өнгөрсөн долоо хоногт банкуу­дын үйлчилгээ ямар байх ёстойг яруу тодоор харж авлаа.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих