Х.Тэмүүжин сайд заналхийлсэн захидалд дарагдах бололтой

Өнгөрсөн долоо хоногт олны анхаарал татсан үйл явдал бол­гоны ард Хууль зүйн сайд Х.Тэ­мүүжиний нэр “хадаастай” бай­­лаа. Х.Тэмүүжин сайдад занал­хийл­­сэн захидал ирлээ, Х.Тэмүү­жин Ц.Нямдорж хоёр төрийн ал­­бан хаагчдын эмнэлгийн байр­­наас болж маргалдлаа. Х.Тэ­­­мүү­жин сайд шөнийн цэн­гээ­­­ний газрын үйлчилгээ эрх­лэг­­­чид­тэй уулзаж, цагийг нь сун­­­гах асуудлаар ярилцлаа гээд ху­­далч хүнд Тэмүүжингүй зүйл бай­­­сангүй. Хууль зүйн шинэ­хэн сайд Х.Тэмүүжин өөрийг нь за­нал­­хийлсэн эзэнгүй захид­лыг Шуу­­дангийн 46 дугаар сал­ба­рын хаягаар хүлээн авчээ. Ком­пью­те­­­рээр шивж, гараар дар­­мал­дан хаягласан “Бид ча­майг юу хийж, хэнтэй уулзаж, хо­гийн амьт­­даар өөрийгөө той­руу­лан худ­лаа мэдээлэл авч далдаг­наж байгааг харж байгаа. Хэн мэ­дээ­лэл өгч бидний үр хүүхэд, удам судрыг гутааж байгааг мэ­дэж байгаа. Бидэнд их мэдээ­лэл байна аа. Намнана аа. Машин­тай явж байгаад л аваар, хоол идээд хордлого. Яг хажууд чинь цаг хараад алхаж байна” гэх утгатай захидлыг тэрбээр аж­лаасаа халагдсан цагдаагийн ху­ран­даа нар ирүүлсэн болов уу гэж хардаж байгаа сураг дуулд­сан. Энэ зөвхөн эхлэл, цаа­шид заналхийлсэн захидалд да­раг­дах байх гэдгээ ч хэлж бай­на. Хуучны гуравдугаар эм­нэл­гийн буурин дээр босч буй Тө­рийн тусгай албан хаагчдын эм­нэлгийн барилгыг баригдаж дуу­сахаас нь өмнө эмнэлэг хэ­вээр байлгах уу, оффис болгох уу гэсэн шуугиан гарч эхэллээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Цэр­гийн төв эмнэлэг, Төрийн тус­гай албан хаагчдын эмнэлгийг нэгт­гэж, шинэ барилгыг иргэд оро­ход чөлөөтэй шүүхийн ба­рил­га болгож болох юм гэсэн нь хүчнийхний эмчлүүлдэг эм­нэл­гийн эмч, ажилтнуудын зү­гээс эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ асуудлаасаа болж байнгын хо­роо­ны хурал дээр гишүүдэд “боор­луулж”, хуучин Хууль зүйн сайд­тай маргалдаад амжсан юм. Эмнэл­гийн газар авч үлдсэнд нь талархаж байгаа ч цэргийн төв эмнэлэгтэй нэгтгэж болох биш үү. Энэ барилгыг эгэл ир­гэдэд үйлчилдэг болгох ёс­той гэсэн нь О.Баасанхүү, Ц.Ням­дорж болон намын бусад ги­шүү­дийнх нь дургүйг хүргэж мар­гаан мэтгэлцээнд хүрсэн нь өн­гөр­сөн өдрүүдийн гол дуулиан бай­лаа. Сайдын мэдэгдэлд дур­гүйцсэн нөх­дүүд О.Баасанхүү, З.Баян­сэ­лэн­гэ зэрэг хэлтэй, амтай хэ­дэн гишүүдэд хов хүргэж, өөрс­дийнхөө талд орохыг уриалаад амж­сан. О.Баасанхүү гишүүн “Энэ асуудлыг Х.Тэмүүжин хэзээ ч ганцаараа дур мэдэн ший­дэх эрхгүй. Байршлыг нь өөрч­лө­хийн тулд Засгийн газар, УИХ-аар хэ­лэл­цүүлэх ёстой. Хэлэлцүүл­гээс л дэмжлэг авч байж нүүлгэх эсэх нь шийдэгдэнэ. Х.Тэмүүжингийн хувьд зүгээр л саналаа хэлсэн бо­лов уу. Гэхдээ Засгийн эрх барьж байгаа олонхи болсон нам юу ч хийж магадгүй. Тиймээс л эмнэлгийнхэн айгаад байгаа хэ­рэг” хэмээн эмнэлгийнхний талд орсон байгаа юм. Хууль зүйн сайд энэ асуудлаар хэвлэлийн хурал зарлаж, шүүхийн шинэчлэлийн хү­рээнд хийх ажлуудаа  танил­цуул­сан. Тэрбээр, Хууль зүйн яам­наас ирэх жилд багтаан Хууль са­хиулах яамдуудын дэд бүтцийг хөг­жүүлэх талаар зорилт тавин ажиллаж,  төсвөөс гардаг үрэлгэн зардлыг багасгахаар болжээ. Энэ дэд бүтцийг шийдэх талаар УИХ, Засгийн газарт хүсэлт тавьсан ч төсөвт хүндрэл учруулахгүйгээр гүйцэтгэх үүрэг даалгаврыг өг­сөн байна. Шинэчлэлийн хүрээнд үрэл­гэн төсвийг хумиж, тойргийн зохион байгуулалтад оруулах аж. Өөрөөр хэлбэл, Баянзүрх, Сон­гино­хайрхан дүүрэгт хоёр том хуу­лийн үйлчилгээний бай­гуу­ламж байгуулах бөгөөд тус га­зарт 20-25 шүүх хуралдааны танхим байгуулах ажээ. Харин эмнэлгийн газрын асуудлаар “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг буй газрын эргэн тойронд бүхэл­дээ Хууль зүйн  яамны мэдэлд бай­гаа байгууллагуудын төв га­зар. Төрийн тусгай албан хаагч­дын нэгдсэн эмнэлэг иргэнд  үйл­чил­дэг эмнэлэг биш. Цэргийн тусгай анги. Гэтэл тус эмнэлгийн удирдлага болон эмч ажиллагсад нийлсэн 30 гаруй хүн манай шийд­вэрийг эсэргүүцэж, түр хо­­роо байгуулсан. Офицерийн мөр­­дөс зүүж, бусад эмнэлгийн ажилт­нуудаас 26 хувиар өндөр цалинждаг тус эмнэлгийн эмч ажилтнууд юуны өмнө цэргийн хүмүүс гэдгийг сануулмаар байна.Төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэж байгаа бол цолоо хураалгаад ажлаа өгөх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хэрвээ асуудал энэ хэвээрээ улс төр­жөөд явчихвал эмнэлгийн ба­рилга Хууль зүйн яамны мэд­­лээс гарч, Эрүүл мэндийн яаманд шилжээд зогсохгүй, тэнд ажиллаж байгаа 200 гаруй эмч ажилчид өөрсдөө ажилгүй бо­лох нөхцөл үүсэх юм байна. Энэ маргаантай асуудал цаашид хэр­хэн шийдвэрлэгдэхийг харах л үлдлээ. Түүнчлэн, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шө­­нийн цэнгээний газрын эзэд­тэй уулзсан асуудалд нийгэм ан­хаарал хандууллаа. Хууль зүйн яамнаас шөнийн цэнгээний газ­­руудад стандарт тогтооно. Стан­­дартад зааснаар тухайн цэн­гээ­ний газар гадна болон дотор тал­­даа шаардлага хангасан  ка­мер суурьлуулах, ойр орчмоо гэ­­рэл­­түүлэх, хамгаалалтын ал­ба­­тай, эмчилгээний өрөөтэй байх юм. Тавьж буй стандартыг да­­гаж мөрдвөл үйлчилгээний ца­­гийг сунгах талаар хуульд тус­гана. Хэрэв зөрчил дутагдал гар­гаж, 21 насанд хүрээгүй хүнд ар­хи худалдаалах буюу түү­гээр үйл­чилсэн тохиолдолд тус­гай зөв­шөөрлийг нь хүчингүй бол­гох хүр­тэл арга хэмжээ авна гэд­гийг сайд хатуухан сануулаад амж­сан. Энэ мэт сайн муу, саар мэдээл­лийн эзэн болсон сайдыг “долоо хо­­но­гийн дуулиант нөхөр”-өөр онцол­­лоо. Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох

URL:

Сэтгэгдэл бичих