Н.Энхбаярын хөдөлгөөн олигархиудын амь наснаас нь бусад зүйлийг хурааж, ард түмэндээ тараана гэж мэдэгдлээ
Өнөөдөр “ Эх орон шударга ёс “ хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал зарлан хөдөлгөөнийхөө үйл ажиллагааны тухай болон БОАЖ-ын яамны сайд Л. Гансүхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Уг хөдөлгөөнийнхөн МҮОНРТ-ийг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд үйлчилдэг байгууллага болсон байна хэмээн үзэж буй бөгөөд хамгийн сүүлийн жишээ нь Л.Гансүхийн гүтгэлгийг нэвтрүүлсэн явдал аж. “ Эх орон шударга ёс “ хөдөлгөөнд одоогоор 20 гаруй байгууллага, бүлгэмүүд нэгдэн орсон байгаа бөгөөд тэд өөрсдийгөө “ Хэнээс ч хараат бус, шинэ нэгдэл “ гэж тодорхойлов. Хуралд оролцогчид сэтгүүлч А. Баатархуяг, Г. Уянга нарыг өнөөдрөөс эхлэн улс төрийн хамгаалалтанд авч байгаагаа зарласан төдийгүй тэдэнтэй холбоотой асуудлыг эхлээд дээрх холбоонд мэдэгдэж байж шийдвэрлэх ёстойг цагдаагийн байгууллагад анхаарууллаа.
Түүнчлэн “ Тун удахгүй бид хөдөлгөөнийхөө албан ёсны нээлтийг сүр жавхлантайгаар хийнэ. Авилгачдын амь насыг л үлдээнэ, бусад зүйлийг нь хурааж, ард түмэндээ өгнө “ гэж МАХН-ын нарийн бичгийн дарга н. Өрнөхбаяр хэлэв. Тэд маргааш Сүхбаатрын талбай дээр 12 цагаас 15 цаг хүртэл тайван суулт хийх аж. Б.Даваахүү Мөн тэд хурлынхаа дараа МҮОНТ-эд шаардлага хүргэн өгсөн юм. Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе. “МАН-АН” хэмээх нам дамнасан олигархи бүлэглэл төрийн эрхийг хууль бус аргаар авч, Монгол Улсад төр, засгийн үйл ажиллагаа хяналтгүй болж, төрийн ардчилсан, хариуцлагатай тогтолцоо сульдан суларч, дээд шатанд хууль завхруулах явдал хэр хэмжээнээс хэтэрч, нийгэм бүхэлдээ авлига, хээл хахуулийн торонд хүлэгдэж, монгол хүн эх орондоо эзэн нь болж амьдрах боломж бололцоо улам бүр хумигдаж байна. Өнөөгийн эрх баригчдын хувийн явцуу эрх ашиг, ашиг хонжоо хайсан үйл ажиллагааны дүнд нийгэмдэх баян хоосны ялгаа өдөр хоног өнгөрөх тусам улам ихэсч, Монгол түмний цаашдын хувь заяа бүрхэг болоод байна. Тэгвэл энэ хүнд хэцүү цаг үед ард түмэн, эх орноо хэмээн зүрх нь цохилдог, сэтгэл нь өвддөг бүх шударга иргэд, шударга ёсыг эрхэмлэдэг нам, хөдөлгөөнүүд Монгол Улс, Монгол үндэстнээ аврах эрхэм зорилго, их үйлсийн төлөө “Эх орон – Шударга ёс” хөдөлгөөнд 2011 оны 03 сарын 01-ний өдрөөс нэгдсэн билээ. Өнөөдөр бидний хэвлэлийн бага хурал хийлгэх болсоны гол шалтгаан бол Монголын олон нийтийн өмч болох МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор тус байгууллагад шаадрлага өгөх болсонтой холбоотой. Учир нь МҮОНРТ нь олон нийтийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байх олон нийтийн саттусаа умартаж, зөвхөн эрх баригч нарт үйлчлэн ардчилал, Төрийн нэр барьсан этгээдүүдийн гэмт үйлдлүүдийг нуун дарагдуулах, аль хөрөнгө мөнгөтэй хүний талд илт үйлчлэх, олон нийтийн “тархийг угаах” бодлогыг барих болсон нь өнөөдрийг хүртэл хэвээрээ байна. Түүгээр ч зогсохгүй олон нийтийн статустай МҮОНРТ нь гадаадын хөрөнгө оруулагчид нэртэй луйварчдын асар их хэмжээний авлигын хөрөнгө мөнгөнд автан, Монголын ард түмний өмч болох Оюутолгой, Тавантолгой зэрэг орд газруудыг Монгол Улс, Монгол түмний язгуур эрх ашигт харшлах хэлбэрээр харийнханд өгсөн, өгөхөөр завдаж буй “МАН-АН” гэгч улс төр эдийн засгийн гэмт бүлэглэлийн бүрэн мэдлийн телевиз болон хувирчихаад байгааг “Эх орон – Шударга ёс” үндэсний хөдөлгөөнийг бүрдүүлэгч иргэд, иргэний хөдөлгөөнүүд, улс төрийн намууд эрс эсэргүүцэж байна. Дээрх хууль бус ажиллагааны хамгийн тод жишээний нэг нь 2011 оны гуравдугаар сарын 7, гуравдугаар сарын 9-ний өдрүүдэд Монгол телевизийн эфирээр цацагдсан манай “Эх орон -Шударга ёс” үндэсний хөдөлгөөний гишүүн байгууллага болон Амлалт нэхэх ард түмний холбооны зохицуулагч Г.Уянга, түүний нөхөр сэтгүүлч Баатархуяг нарын талаарх илт гүтгэлгийн чанартай нэвтрүүлэг юм. Тиймээс МҮОНРТ болон холбогдох албан тушаалтнуудад дараах шаардлагыг хүргүүлэв. 1.Монгол Улс, Монгол үндэстний язгуур эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, Монгол Улсын хууль тогтоомжуудыг чанд сахиж мөрдөхөө илэрхийлэх 2.Олон нийтийн радио телевизийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүднээс 2010 оныхоо үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг өдөр тутмын сониноор болон нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр 2011 оны 3 сарын 20-ны дотор мэдээлэх З.МҮОНРТ нь хуулиар олгогдсон үйл ажиллагааныхаа үндсэн зарчмын хүрээнд Монголын олон нийтийн тодорхой хэсгийн төлөөлөл болсон манай хөдөлгөөнд телевиз, радиогийн эфирын тогтмол цагийг гарган өгч, түүнээ баталгаажуулсан гэрээнд гарын үсэг зурах 4.Энэ шаардлагыг хүлээн авсанаас хойш 24 цагийн дотор нийт Монголын ард түмнээс болон иргэн Г.Уянга, Баатархуяг нараас Монгол Улсын Үндсэн хууль, Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Монгол Улсын Иргэний хуулиудыг тус тус зөрчсөнийхөө төлөө албан ёсоор, телевизийн эфирээр дамжуулан уучлалт гуйх 5.Энэхүү шаардлагатай холбоотой гаргасан шийдвэр, тайлбараа манай хөдөлгөөнд албан ёсоор, бичгээр өгч, манай хөдөлгөөний төлөөлөлтэй уулзах цагаа 2011 оны 03 сарын 20-ны дотор мэдэгдэх. Хэрвээ Монголын олон нийтийн тавьж буй эдгээр шаардлагыг эс биелүүлбээс “Эх орон -Шударга ёс” үндэсний хөдөлгөөнийг бүрдүүлэгч жирийн иргэд, иргэний төлөөллийн байгууллагууд, улс төрийн намуудаас МҮОНРТ-ийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, Монголын Олон Нийтийн үзэл бодол, эрх ашгийг жинхэнэ утгаар нь илэрхийлэх, хуулиа дээдлэн, шударгаар ажиллах чадварлаг багийг шинээр томилох тухай асуудлыг улс төрийн шат дараалсан, ширүүн арга тэмцлийн хүчээр бүрэн шийдвэрлэнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн байна.
“Эх орон – Шударга ёс” үндэсний хөдөлгөөнд нэгдэгсэд:
Монгол Ардын Хувьсгалт Нам
Үндэсний Шинэ Нам Бүгд Найрамдах Нам
Монголын Либерал Нам
Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
Амлалт Нэхэх Ард Түмний Холбоо
Чингис хааны дэлхийн Академи
Ардын Хянан Шалгах Хороо
“Эрс шинэчлэл” хөдөлгөөн
Миний Монголын Газар Шороо Хөдөлгөөн
Монголын Ардчилсан Хөдөлгөөний Холбоо
Монгол Улсын Аюулгүй Байдлын Төлөө зүтгэе
ТББ Тусгаар тогтнол эвсэл
Нийгмийг гэмт халдлагаас хамгаалах төв
ТББ “Нийгмийн хүч” либерал залуучуудын холбоо
Монголын ард түмний улс төрийн манлай хөдөлгөөн
Улс төр, стратеги судалгааны төв
ТББ “Даяар Монгол” ТББ
“Хөх Монгол” бүлгэм
“Алтан ураг Чингүүнжавын туг” сан ТББ
“Иргэний шударга шүүх” ТББ
URL: