Д. Баасан ламын үхэл МАХН-ынханд хэрэгтэй байв уу
Ардчиллын 13-ын нэг Д.Баасан лам өвчний улмаас өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд таалал төгссөн. Тэгвэл таалал төгсөөд 49-хоног нь ч болоогүй байхад Эх орон, улс үндэстнээ аврах нэгдсэн хөдөлгөөний ажлын хэсгийн гишүүн гэгдэх Д.Нинж, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Удвал нарын хүмүүс улс төр хийж ТВ-ээр ярилцлага өгч эхэлсэн. Үүнд нь дургүйцэж эхнэр нь өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийсэн юм.
Тэрээр хэлэхдээ “Баасан ламыг амьд сэрүүн байхад нь ч оюун санаа, ажил төрлөөр нь хавчиж байсан. Миний нөхрийн үхэл МАХН-д тийм хэрэгтэй байсан юмуу”хэмээн асуулаа. УИХ-ын гишүүн Шинэбаяр болоод Н. Удвал нар Д. Баасан ламыг илдвээр хэлж улс төр хийж байгаа нь монгол хүнд байж боломгүй ёс суртахуунгүй “балмад” явдал болж байгааг тэрээр санууллаа. Монгол хүн үхсэнийхээ хойноос буян хийх байтал 49 хоног нь ч өнгөрөөгүй байхад ийнхүү ясыг нь өндөлзүүлж байгаа нь үхэлийнх нь шалтгаанд эргэлзээ төрүүлж байгааг хэлсэн юм. Д. Баасан ламын үхэл маш их төлөвлөгөөтэй аллага болохыг түүний эхнэр болох хүн хэлсэн юм. Ямартаа ч Д. Баасан лам амьд сэрүүн байхдаа улс төр, ард иргэдийнхээ төлөө зүтгэснээрээ ар гэр нь сүүлийн 21 жил өнөөдрийг хүртэл улс төрийнх нь дарамтанд ордог байсан хэмээн учирллаа.
Гэрэлт
URL: