Багш нарын халааснаас “хулгайлсан” мөнгөөр Ардчилсан нам ах, дүүгээ тэжээнэ
Монголын боловсролын салбар шинэ үеийн хөгжлийн гараанд ирлээ хэмээн учир мэдэх салбарынхан онцолдог болсон юм.
Олон чухал асуудал шийдэгдэж өнөөдрийн босгонд ирсэн учраас тэрхүү дүгнэлт гарсан гэж болох. Тухайлбал, Бүх шатны багш сурган хүмүүжүүлэгч болон боловсролын байгууллагын ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор боловсролын тухай хуульд нэмэлт оруулж, УИХ-аас баталсан хуулийг 2013 оны төсөв хэлэлцэхэд Засгийн газраас хүчингүй болгохоор УИХ-д өргөн барьчихсан билээ. УИХ-аар баталсан хуулийг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй болохоос хүчингүй болгох зарчим байх учиргүй хэмээн УИХ дахь Монгол Ардын Намын гишүүд үзэж байгаа байр сууриа илэрхийлээд эхэлжээ. Нээрээ ч дээ.
Энэ асуудал бол хэний Засгийн газар хэдий үед шийдсэн мэт нөхцөл байдлын шалтгаанаар эзэн суух эрх ашиг бус энэ улсын үндсэн том эрх ашиг бүхий асуудал юм. Хөгжлийн тулгуур асуудал юм. Чухамдаа хөдөө орон нутгийн цэцэрлэг, сургуульд ажиллаж байгаа ажилчдын нийгмийн баталгаа, зохих ёсоор хангагдан, цаашид тогтвор, суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах эрхзүйн орчныг бүрдүүлсэн хэмээн Монгол Ардын Намын гишүүд хэлж байна. Боловсролын салбарынхан ч сэтгэл хангалуун хүлээж авсан. Гэтэл үүнийг эсэргүүцэх АН-ынхны шалтгаан юу вэ.
Ерөнхийлөгчийн ах Ц.Арсландоржоос эхлээд ах дүү, авгай хүүхдээрээ төрийн байгууллагуудыг эзэгнэж эхэлсэн АН-ынхан олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглах гэхээр ашиглаж зарцуулах хөрөнгө мөнгө нь багадаад эхлэх шиг боллоо. Тэд чамлаж байх шиг байна. Тиймээс л боловсролын салбарынхны халаас руу гараа шургуулахаар эргэлт буцалтгүй шийджээ. Энэ зорилгоо хангахын тулд дүрдээ үнэнчээр тоглож байгаа “шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хүртэл өөрөө багш хүн хэр нь “Эрх ашгийн зөрчилтэй буюу ашиг хонжоо агуулсан хууль батлуулсан учраас Засгийн газрын саналыгэсэргүүцэж байна…” хэмээн бусад руу чичилж байна. “Миний төрөлх сургуулийн, миний багшилж байсан сургуулийн ойн баяр…” хэмээн жиргэсэн байсан Н.Алтанхуягийг хэн багш биш гэх вэ.
Харамсалтай нь, бас л нэгэн телевизийн шоуны үеэр өөрийнх нь хэлснээр МУИС Н.Алтанхуягийг багш гэж тоож хараагүй, томруулж өсгөөгүй л болохоос биш. МУИС гэх эрдмийн хэт цахим болсон сургуульд багш байсан л юм бол ядаж багш нар руу хандсан бодлогыг, хуулийг тас цохин устгахын төлөө үхэн хатан зүтгэх муухай л харагдах юм даа. Намынхныгаа тэжээхийн төлөө мэт тодорхой харагдаж байгаа нь бүр ч онцгүй юм аа.
ЦАГ
URL: