Цагаан суваргын ордод 250, сая ам.долларын зээл олгохоор болов
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Дорноговь аймаг дахь Цагаан суваргын зэсийн ордыг хөгжүүлэхэд зориулан “Монголын алт” компанид 250 сая ам.долларын зээл олгох болсон тухай flnandal.com цахим хуудсанд мэдээлжээ. Энэ нь тус банкны хувьд Монголд хэрэгжуүлж буй төслийн хамгийн том хөрөнгө оруулалт юм байна. Дээрх мөнгийг хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийн стандартын дагуу олборлолт явуулахад зарцуулах аж. Иймээс Монгол дахь тогтвортой уул уурхайн хөгжилд тустай хэмээн тус банкныхан үзэж байна. Цагаан суваргын ордод ил уурхайн аргаар зэс, молибден олборлох боломжтой гэнэ. ЕСБХБ нь 2007 оноос “Монголын алт” компанитай хамтран ажиллах болжээ.
“Өнөөдөр”
URL: