Rio Tinto бүсээ чангалаж байна

Өчигдөр Rio Tinto компанийн гүйцэтгэх захирал Том Албанес шинэ төслүүдэд хийгдэх хөрөнгө оруулалтыг бууруулж бүсээ чангалахаар болж байгаа албан ёсоор мэдэгдлээ. Үүний шалтгаан нь сүүлийн үед Хятадын голлох бүтээгдэхүүний эрэлт буусантай холбож байв. Тиймээс үйл ажиллагааны зардалаа бууруулж, хөрөнгө босгох зардалдаа дүгнэлт хийхээр болж байгаа юм байна.

Ажиллах хүчээ бууруулж байгаад хувьцаа эзэмшигчид таатай бус байгаа ч ногдол ашгийн хувьд үр өгөөжтэй хэвээр байх болно гэв. Гэсэн хэдий  ч 2013 оны зардалын  төлөвлөгөөгөө баталсан гэдгээ ч мэдэгдэв.

Мэдэгдэлийнхээ төгсгөлд тэрээр, Монгол Хятадын засгийн газрын хоорондын Оюу толгой төслийн эрчим хүчний асуудалд тодорхой шийдэлд хүрээгүй байгаа ч нааштай тохихролцоонд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих