Үл мэдэгдэх этгээд ерөнхийлөгчийн цонх руу бууджээ

АНУ-ын Колорадо муж улс дахь Денвер хотод байх өнөөгийн ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн штаб байрлаж байгаа оффисийн цонх руу бууджээ. Гэхдээ тус штабт ажиллаж байсан хүмүүсээс хэн нэгэн шархдаагүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар тус буудлагыг машинаар явж байх үедээ үйлдсэн болохыг тодруулсан байна. Одоогоор тус барилгын хажуугаар явж өнгөрсөн автомашинуудын бичлэгийг судалж байгаа гэнэ. Гэхдээ тус сонгуулийн байрыг хамгаалах үүрэг хүлээсэн Ракель Лопесийн хэлснээр Обамаг заналхийлэн сүрдүүлсэн ямар ч мэдээлэл ирээгүй гэжээ. Түүнчлэн Обамаг дэмжигч бүлгийнхэн тус болсон явдлын талаар ямар ч тайлбар хийхийг хүссэнгүй.
С.Майкл


URL:

Сэтгэгдэл бичих