Шинэ Ардчилсан нам Монголд хувьсгал хийх нь тодорхой боллоо

Болдог юм болдогоороо боллоо гэдэг шиг УИХ-ын сонгууль болоод өнгөрлөө. Харин сонгуулиар юу шийдэгдэв, ард түмний хүсэн хүлээсэн сонгууль болов уу эсвэл авилгачид ахиад л гараад ирэв үү. Сонгосон сонголт нь эзнээ олдоггүй, сонгосон хүн нь бас гардаггүй ийм л сонгууль нэртэй сонин зүйлийг Монголчууд бид хэдэн ч жил үзэвдээ.

2012 оны УИХ-ын сонгуулиар ард иргэдийн авилгач, луйварчин, дээрэмчин хэмээн цололдог нөгөө л хэдэн нөхдүүд ичих ч үгүй ахиад л сонгогдоод гараад ирлээ. Сонгуулиар асар их зүйлийг хүлээж байсан, түүхэн сонгууль болно хэмээн найдаж байсан ард иргэд ёстой л ам руугаа шороо цацуулав. Өнөөдрийн сонгогдсон УИХ-асс ард иргэд юу ч хүлээгээд хэрэггүй, тэд угаасаа юу ч хийхгүй гэдэг нь тодорхой. Тэд л сүүлийн 22 жилд Монгол орныг өмч хувьчлал нэрийн дор бүтээн байгуулалтыг нь устгаж, лиценз нэрийн дор газар нутгийг нь арилжиж ёстой л голомтоор нь самарсан улс шүү дээ. Ийм байхад Монгол улс минь яаж ч хөгжих билээ дээ.

Тэгвэл муу муухайгаар дүүрсэн Монголын улс төр цааш хэрхэн үргэлжлэх вэ? Луйварчид нь луйвраа хийсээр, хулгайчид нь хулгайлсаар л байх уу?

 

Аливаа зүйлд гарц байж л байдаг. Мэдээж энэ 76 бүгдээрээ хулгайч дээрэмчид биш байлтай. Тиймээс Монгол орны төлөө Монголын улс төрийн шинэ гарц байх л учиртай. Тэгж байж л Монгол улс хөгжин цэцэглэж мандан бадран шүү дээ.

МАН, МАХН нийлж ардчилалыг нухчин дарах оролдлого гарах гэж байгаа учраас УИХ-д суудал авсан намуудад буй шударга, эх оронч хүмүүс нийлж нэгдээд Шинэ Ардчилсан намыг байгуулж АН, МАН, МАХН-нд байгаа бүх толгой луйварчдад хуулийн хариуцлага хүлээлгэх сурагтай. Тэд эх орныхоо төлөө одоо л хөдлөхгүй бол оройтно хэмээн хоорондоо ярилцаж буй аж. Тийм байлгүй дээ дандаа л муу муухайг, хувийн сонирхолоо бодоод байна гэж юу байхав.

Мөн Монгол орныг уул уурхайн хоцрогдсон орон болгох хүсэлтэй гадныхны бодлогыг нухчин дарж, хэзээ ч үл шавхагдах Монгол хүний оюун ухаанд тулгуурласан мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх эхлэл тавигдах гэж байна. Энэ хувьсгал үндэстний бүх давхаргыг хамарсан хөгжил цэцэглэлтийн шинэ давалгаа байх нь тодорхой юм. Монголоо гэсэн эх оронч сэтгэлтэй эрдэм мэдлэгтэй хүмүүс одоо л улс орноо хөгжүүлж эхлэх нь дээ. Тэдний үйл хэрэг амжилттай байх нь дамжиггүй ээ.

Улс төр гэдэг явуулын цайны газар биш улс орны урт удаан хөгжил цэцэглэлтийн төлөө ухаанаа уралдуулж бодлогоо боловсруулдаг байгууллага. Хэн Монгол улсын эсрэг байна түүнийг нухчин дарж, эх орныхоо төлөө бүхнээ зориулах нь улс төрчийн эрхэм чанар. Одоогийн эрх баригчид, засгийн газар шиг хувийн эрх ашиг, хомхой сэтгэлээр биш уран ухаан уужуу сэтгэлээр аливаад хандах хэрэгтэй.

Шинэ ардчилсан нам одоогийн засгийн газраас тэр өөрөөр шинэ хөтөлбөр, шинэ бодлого боловсруулж ажлаа эхлэх учиртай:

1. 90-ээд оноос хойших төрийн өмчийг дээрэмдсэн, тендер завшсан, уул уурхайн баялгийг луйвардсан, хээл хахууль авсан гэх мэт асуудлуудыг таслан зогсоож мөрдөн шалгах ёстой.

2. Монгол орон даяарчилсан мэдлэгийн эдийн засагт шилжих үндэстний давалгааг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх ёстой.

3. Монгол орныг мэдлэгийн эдийн засгийн бүс нутаг болгон хөгжүүлж 2050 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулж, 600 мянган хүн амьдрах дэлхийн хэмжээний тансаг хотыг байгуулах хэрэгтэй.

4. Монгол үндэстнийг даяарчлагдсан үндэстэн болгох зорилгоор Норвегийн үндэстний хөрөнгө оруулалтын сан  адил Монголын хөрөнгө оруулалтын сан байгуулж санхүү, эдийн засгийн дэд бүтцээ хөгжүүлэх ёстой.

5. Уул уурхайн баялагийг үе шаттайгаар одоогийн үе болон ирээдүйн үед хүртээмжтэй байхаар төлөвлөж ашиглаж хөгжүүлэх бодлого баримтлах ёстой.

6. Хөгжилд тулгуурласан нийгмийн халамжийн бодлогыг явуулах зорилгоор хөрөнгө оруулалтын чиглэлтэй ажлын байрыг бий болгодог, дэлхийн жишиг даатгалын сан, тэтгэврийн сан, байгалийн баялагийн сан, олон улсын валютын нөөцийн санг байгуулж бодлогыг нь гаргах ёстой.

7. Монголын эдийн засгийг богино хугацаанд хөгжүүлэхийн тулд дэлхийн тэргүүний их дээд сургуулиудад Монголын дэлхийн удирдагчдыг \бизнес, шинжлэх ухаан, санхүү зэрэг\  бүх салбарт 100 000 хүнийг бэлдэх хэрэгтэй.

 

Монголхүү


URL:

Сэтгэгдэл бичих