Монголчууд бол өөр хүмүүс шүү

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Их Британд байгаа  Рио Тинтогийн зэсийн  хэсгийн гүйцэтгэх захирал Андрю Хардингэд захидал илгээсэн байна. Энэхүү захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

Хүндэт Андрю Хардинг  /Их Британ. Лондон. Рио Тинтогийн зэсийн  хэсгийн гүйцэтгэх захирал /Монголоос мэндчилж байна. Монгол Улсын Өмнөговь аймаг дахь Оюутолгой төслийн талаар тантай ярилцаж зөвлөлдөх  дараах асуултууд байна.

1.    Оюутолгойн удирдагч манлайлагчдын хувьд:Монгол Улс Оюутолгойн хөрөнгө оуулалтын 34 хувь буюу3/1 хувийг эзэмшдэг. Гэвч Монголчуудааас Оюутолгойн гүйцэтгэх менежментийн багт энэ хэмжээний төлөөлөлгүй байна. Оюутолгой компанийн  дэд ерөнхийлөгчид  хангамж, хүний нөөц, харилцаа холбоо, үйлдвэрлэл, барилга, санхүү, эрчим хүчний хэсгүүдийг удирдан ажиллаж байна. Яагаад иймэрхүү  албан тушаалд Монголчууд байхгүй байгаа юм бэ? Иймэрхүү албан тушаалд Монголын гурваас доошгүй төлөөлөл ажиллаж  болохгүй гэжүү?. Рио Тинто удирдагчдын төлөвлөгөөний талаар Монгол улсын Засгийн газартай ярилцсан уу?

2.    Төсөлд ажиллагсад: Оюутолгойн монгол ажилчдтай ярилцвал тэд 4-5 долоо хоног алслагдсан бусад хот, аймгаас ээлжээр ирж ажиллаж, гэр бүлээсээ салангид байдаг. Үүнээс болж гэр бүл, үр хүүхэд орхигдож олон зүйлээс хоцрогддог. Иймээс  ажилчдын гэр бүл болон нийгмийн асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй байна. Монголын ихэнх уул уурхайн компаниуд ажилчдынхаа гэр бүлтэйгээ нэг дор ажиллаж, амьдрах бололцоог шийдсэн байхад дэлхийн хэмжээний уул уурхайн Оюутолгой компани яагаад энэ асуудлыг шийдэж чадаагүй байна вэ?

3.    Дэд бүтэц:Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг муу болсон гэж үзэж буй нэг үндэслэл нийгмийн  дэд бүтцийг хөгжүүлэх тухай энэ гэрээнд дурдаагүй юм.  Мөн үйлдвэртэй холбоотой зарим дэд бүтцийг хөгжүүлэхгүйгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдаж, экспортод өрсөлдөж чадахгүй юм. Жишээ нь Aфрикийн Guinea хотод” Simandou” төсөлд Рио Тинтогоос төмөр зам барьж байгаа. Гэтэл монголын Оюутолгойд ийм шийдэл байхгүй. Хятадын хил  хүртэлх авто зам, нисэх буудал болон амралтын газар гэх мэтийг барьж байгаа боловч бидэнд алсын өгөөжтэй талыг бодолцохгүй байна. Дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд Засгийн газартай яагаад ярьж болохгүй гэж. Ер нь Оюутолгойгоос төслийн эцэст юу үлдэх вэ? Татвар төлөх хүрээнд хангалттай гэж үзэх ёстой юм уу? Төмөр зам, нийгмийн дэд бүтэц мэтийн биет хөрөнгө байвал илүү өгөөжтэй байна. Хэрвээ бид хөрөнгө оруулалтын гэрээг дахин авч үзвэл дэд бүтцэд анхаарлаа төвлөрүүлмээр байна. Жишээ нь хот, тосгон барих, эдийн засгийн бодит үр өгөөжийг хүртэх гэх мэт.

4.    Ил тод байдал: Оюутолгой  компани ажилчдынхаа 90 хувийг нь Монголчууд гэж хэлэх дуртай. Гэвч үнэн хэрэгтээ энэ 90 хувь нь хичнээн хэмжээний цалин авч байна вэ? Орон нутгийн ажилчид, төсөлд ажиллаж буй ижил үнэмлэмжтэй ажил эрхэлж буй гадаадынхан ба монголчуудын  цалинг харьцуулвал хичнээн хувийн ялгаа байна вэ? Ажилчдын мэдлэг болон чадварыг дээшлүүлэх тал дээр ямар төлөвлөгөөтэй байна вэ? Оюутолгойн нийлүүлэгч 1500 Монголын компани байдаг гэж хэлдэг боловч нийт нийлүүлэгч компаний хэдэн хувь бэ? Мөн тэдний нийлүүлэлтийн мөнгөн дүнгийн харьцаа хэд вэ? Оюутолгой жилдээ болон төслийн эхнээс хэдий хэмжээний худалдан авалт хийсэн бэ? Үүний дотор гадаадын компаниудаас хичнээн хэмжээний худалдан авалт хийсэн бэ? Энэ талаарх нарийн тодорхой мэдээллийг Оюутолгойгоос авах шаардлагатай байна.Оюутолгой орон нутаг болон төр засгийн салбарт хичнээн хэмжээний татвар төлсөн бэ? Иргэдэд  энэ төрлийн мэдээлэл бүрхэг  байна.

5.    Оюутолгойн сурталчилгааны зөрчил:Оюутолгойн нийт ашгийн 71 хувийг монголчууд авна гэсэн үндэслэлгүй зар сурталчилгааг Оюутолгой компаний захиргаа тархааж байна. Яагаад Оюутолгой PR- зар сурталчилгаандаа шургуу ажиллаж байна вэ? Өдөр болгон бид Оюутолгойн маш том самбаруудыг харж байна. Ингээд бид өөрсдөөсөө асууж байна  “Яагаад Оюутолгой ашиг тусаа харуулахын туд өндөр үнээр зар сурталчилгаа хийж эхлэж  байна вэ”. Ашиг хүртэх тухай  ингэж ташаа сурталчлах нь сэжиг төрүүлж байна. Оюутолгой эдгээр зар сурталчилгаандаа хичнээн хэмжээний мөнгийг зарцуулж байгааг мэдмээр байна. Энэ зар сурталчилгааны эх үүсвэрээ IMF(ОУВС)- ийн судалгаа гэж байгаа боловч үнэндээ энэ төрлийн судалгаа хийгээгүй нь нотлогдсон. Монголчуудыг хялбарханаар хуурч болно гэж басамжилж болохгүй. Бид Рио тинтогийн хийсэн үнэт цаасны зах зээлийн хүчин зүйлсийг судлагааг олж мэдсэн. Судлагааг Монголын засгийн газар болон хүмүүстэй нэгдэж хийгээгүй учраас эцсийн үр дүнд бид итгэхгүй байна. Оюутолгой ашиг тусаа ташаа зар сурталчилгаагаар бус бодитоор харуулах хэрэгтэй.

6.    Монголчууд бол өөр хүмүүс: Рио Тинто болон Ivanhoe нь олон төрлийн хүмүүстэй, улстай ажиллаж байсан. Жишээ нь: Indonesia, Papua New Guinea, Guinea,South Africa ба Chile зэрэг улсыг хэлж болно. Монголын хувь нийлүүлэгчид бусад улсаас өөр гэдгийг мэдэх хэрэгтэй. Монголд маш өндөр боловсролтой мэргэжилтэн, эрдэмтэд бий гэдгийг хэлэх байна. Тиймээс бид хүний хэлсэн үгэнд зүгээр л шууд итгэдэг хүмүүс биш бөгөөд дүн шинжилгээ хийгээд үнэлж, дүгнэж чадна. Бид нар бусдын сайн гэсэн үгийг шууд дагахыг хүсэхгүй байна. Бид өөрсдөдөө юу хэрэгтэй вэ гэдэг шийдвэрээ гаргахыг хүсч байна.

7.    Оюутолгойн гvйцэтгэх захирал: Оюу Толгой төслийн ажлын үйл явц нь түүний захирал хувь нийлvvлэгчид оролцогч талуудтай хамтарсан ажлын амжилтаар дүгнэгдэнэ. Мөн Түүний үйл ажиллагаа нь монголын оролцогч талууд болох аймаг, сумын иргэд , Оюу Толгойн ажилчид болон терийн бус байгууллагуудийн хамтын ажиллагаанд  үндэслэсэн байх хэрэгтэй. Гэтэл энэ түвшинд сайн ажиллахгvй байгаа гvйцэтгэх захиралтай энэ мэтийн асуудлаар түүнтэй (seo) ярилцах цаг нь болсон гэдгийг бодох хэрэгтэй. Хэрэв Оюу Толгой сайжрахгvй бол гүйцэтгэх захиарл маш хурдан солигдох хэрэгтэй. Удахгуй хариу илгээнэ гэдэгт найдаж байна.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар


URL:

Сэтгэгдэл бичих