Уих-ын гишүүн Н.Номтойбаярын “МАК” ХХК 1411 хятад ажилчны улсад төлөх 4 тэрбум 754 сая төгрөгийг төлөхгүй зувчуулахаар зүтгэж байна

УИХ-ын шинэхэн гишүүн Н.Номтойбаярын Монголын алт компани буюу “МАК” ХХК энэ онд 1411 хятад ажилчинг оруулж ирснийхээ төлөөс болох дөрвөн тэрбум 754 сая төгрөгийг улсад төлөхгүй бултахаар зүтгэж буй тухай мэдээлэл бидэнд ирлээ. Уг нь гаднаас ажилчин оруулж ирж буй ямар ч аж ахуйн нэгж хүн тус бүрээр тооцож cap болгон 280800 төгрөгийн татаасыг улсад төлөх учиртай.

 

Гэтэл Н.Номтойбаярын “МАК” ХХК энэ жил 1411 хятад ажилчинг урд хөршөөс оруулж ирснийхээ төлөөс болох бүтэн жилийн дөрвөн тэрбум 754 сая төгрөгийг төлөхгүй байхаар шийдэж, НХХ-ийн сайд асан Т.Ганди, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд нарын гарын үсэг. Бүхий тогтоолыг одоогийн Хөдөлмөрийн төв биржийн дарга Ц.Энхтуяа дээр авч орсон сурагтай.

 

Мэдээж ардчилсан засгийн ардчилсан дарга өөдөөс нь банга өгөөд буцаасан нь ойлгомжтой. 1411 ажилчин тус бурийн өмнөөс сард 280800 төгрөг төлөхөөр ганцхан сарын дотор 396 сая төгрөг Монголын алт компаниас гарах юм. Ганцхан сарын төлбөр 396 сая төгрөгийг бүтэн жилээр тооцоход дөрвөн тэрбум 754 сая төгрөг болж байна.

 

Энэ их мөнгийг Монгол Улсын төсвөөс нуугаад зогсохгүй гадны нэг ажилчинг Монголын ядаж нэг ажилчин дагалдаж ажиллана гэсэн гэрээг ч хийхгүй хэмээн даналзсан сурагтай. УИХ-ын шинэхэн гишүүн, Монголын цуутай баячуудын нэг Н.Номтойбаяр хүртэл төрөөсөө урваж, хувийн компанийнхаа татаасыг улсаас нуугаад байхаар Монголчууд бид хэндээ итгэх билээ.

 

Биеэ засаад гэрээ засч, гэрээ засаад төрөө засахаар орж ирлээ хэмээн Н.Номтойбаярыг Дорнод аймгийн иргэд УИХ-даа төлөөлүүлээд байхад өнөөх нь албан тушаал, арга заль, эрх мэдлээрээ далайлган ийнхүү хувийн компанидаа үйлчилж сууна. Ерөнхий сайд С.Батболд, НХХ-ийн сайд Т.Ганди нарын гарын үсэгтэй тогтоол байгаагаас ажвал энэхүү хуйвалдааныг өмнөх засгийн үед буюу Н.Номтойбаяр арай УИХ- ын гишүүн болж амжаагүй байхдаа хийсэн бололтой.

 
УИХ-ын гишүүн биш, МАН-ын дэргэдэх НАМЗХ- ны дэд тэргүүн байхдаа ийм том ажил амжуулж явдгийг бодоход Н.Номтойбаяр энэ дөрвөн жилийн хугацаанд их зүйлийг хийх бололтой. Тэгэхдээ зөвхөн хувийн компани, өөрийнхөө төлөө ажиллана гэсэн үг.

 

Ерөнхий сайд асан С.Батболд, НХХ-ийн сайд асан Т.Ганди нарч ирээдүйн боловсон хүчин болсон залуусыг улс эх орныхоо эсрэг ийм хортой ажил хийж байхад нь дэмжиж, тусгай тогтоол гаргаж өгсөн нь МАН-ынхан угаасаа, угшлаасаа луйварчингууд юм байна гэсэн ойлголтыг тодотгож байгаа юм.

 

Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгуулиар цацсан мөнгөө эргүүлж олохын төлөө УИХ-ын гишүүд дөрвөн жил чармайн ажилладаг гэдэг нь үнэний ортой. Өөрөөр хэлбэл шархаа нөхөх байдлаар ажиллаад зогсохгүй түүнээс ч их зүйлийг амжуулдаг гэж яригдах юм билээ.
Эх сурвалж: “Хүмүүсийн амьдрал”


URL:

Сэтгэгдэл бичих