МАН-ын хэвлэлийн төлөөлөгч Д.Амарбаясгалан: Ардчилсан намынхны ээлжит явуулга гэж үзэж байна.

Тусгаар тогтнолын ордон хэмээн нэрийдсэн МАН-ын төв байрыг барьж байсан гагнуурчин үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар тодруулахаар МАН-ын байранд очсон боловч У.Хүрэлсүх гадаад явсан байв. хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Д.Амарбаясгалантай 991171.. тоот утсаар холбогдож дараах тодруулгыг авлаа.

-Тус тогтнолын ордон дээр ажиллаж байсан гагнуурчин нас барсан гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар тайлбар өгөөч?

-Тийм зүйл гараагүй. Харин Өдрийн сонин дээр өнөөдөр өглөө гарсан байна лээ. Энэ бол Ардчилсан намынхны ээлжит явуулга гэж үзэж байна.

-Та итгэлтэй байна уу?

-Бид энэ асуудлыг шалгуулна. Тийм зүйл байхгүй.

-Тодорхой эх сурвалжаас энэ талаар мэдэгдээд байна шүү дээ?

-Тэгвэл тэр барьж байгаа компанитай нь холбоотой байх. Манай намд тэр асуудал хамаагүй гэв. Д.Амарбаясгалан дарга завгүй гэсэн бөгөөд ирэх Даваа гарагт уулзаж тодорхой мэдээлэл өгөхөө амласан юм.


URL:

Сэтгэгдэл бичих