Ардчилсан нам даргагүй орон нутгийн сонгуульд оролцоно
Хөвсгөл аймгийн Ардчилсан нам орон нутгийн сонгуульд даргагүйгээр оролцохоор төлөвлөсөн байна. УИХ-ын сонгуульд 2 тамгатай, 2 даргатай 2 хуваагдан үзэж байсан ардчилагчид эв нэгдэлгүй хагарал бутрал ялагдалд хүргэдэг гэдгийг ухаарсан бололтой.
Хөвсгөлчүүдийн итгэлийг даан 12 жил төр түшилцсэн намын дарга Л.Гүндалайг орон нутагт намаа удирдан аймгийн дарга болох гэнэ гэсэн бор шувуу хэвлэлээр нисч байсан хэдий ч экс гишүүн намыхандаа гомдсон уу эсвэл шинэ даргатай тохиролцсон уу нам жим болох нь тэр. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр 2 хуваагдсан намын гишүүд эв нэгдэл байгуулж нэгдэн сонгуульд оролцохоор болсон бөгөөд хамгийн сонирхолтой нь намын дарга Л.Гүндалай ,шинэ дарга Ч.Батцогт нарын хэн нь ч оролцохгүй даргагүйгээр оролцоно гэж намын гишүүд хэлж явна.
Өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар 2 хуваагдан сэм талцан явсан ардчиллын алтан хараацайнууд орон нутгийн сонгуульд ач холбогдол өгч ялалт авчрахын тулд нэгдсэн сурагтай. Нэгдэл хэрхэн батжиж ялалт авчрах эсэхийг цаг хугацаа харуулах аж.
Эх сурвалж: “Монцамэ”
URL: