“Дагва аварга” гомдлын нулимас унагав
Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Долгорсүрэнгийн Дагвадорж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт зочноор уригджээ.
Зочныхоо дотоод ертөнц, хувь хүнийг илүү их тодруулахыг хичээдэг өвгөн найрагч Б.Лхагвасүрэн энэ удаагийн зочноо бас л уйлуулчихжээ. Нэвтрүүлгийн төгсгөл хэсэгт аварга “Би ‘алаан’ дунд амьдарч ирсэн. Амьдрал гэдэг чинь ‘алаан’ байхгүй юу. Өдий жоохон 16 насанаа хүний нутагт очоод…” гээд л нулимас дуслуулсан юм. Өөрийг нь элдвээр муу хэлсэн сэтгүүлчдэд гомдохдоо ийн анисага чийгтүүлэн суух нь өрөвдмөөр… Харин “Бавуугийн бавгар хүү” нэлээд ширүүн өнгөөр “За сайхан байна уу сэтгүүлч дээ… ” гэж сууна лээ.
Монгол улсын нэрийн хуудас болсон эрхэм хүмүүсийн дотоод ертөнцийг чадах чинээгээр нээж, хойш үедээ танилцуулж, үнэт өв үлдээж буй Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, “Херо энтертаймент”-ийн найруулагч Б.Баатар, редактор П.Анужин нарт монголчуудын өмнөөс баярлалаа..
.
URL: