Улаанбаатар хотыг баруун тийш тэлнэ гэв
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний загвартай танилцлаа.
Энэхүү танилцуулгыг Нийслэлийн барилга хот, төлөвлөлтийн газар зохион байгуулсан юм. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2020 он хүртэл баталсан бөгөөд одоо хэсэгчилсэн, тодотгол төлөвлөгөөг хийж байгаа гэдгийг хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр онцолж байв.
Түүнчлэн Улаанбаатар хотыг цаашид баруун тийш тэлэх бодлогыг барьж ажиллана гэдгийг ч хэлж байлаа. Учир нь хотын зүүн хэсэгт ундны усны эх ундарга хадгалагдаж, мөн цаг агаарын хувьд илүү хүйтэн гэж үзэж байгаагаас баруун талыг тэлэх нь зүйтэй юм байна.
Энэ хүрээнд хийгдэх ажлаас жишээ болгож, Баянгол дүүргийн 23 дугаар хороог хөгжүүлэх макетыг танилцуулсан юм.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: