Умард Солонгос шинэ пуужингаар АНУ-ыг сүрдүүлж байна
Умард Солонгос зөвхөн Солонгосын хойгтоо төдийгүй Япон, Гуамын арлууд, Номхон далай, тэр бүү хэл АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх чадалтай тив алгасах шинэ пуужин бүтээжээ. Энэ тухай 10 дугаар сарын 89-нд Умард Солонгосын улсын мэдлийн Цахилгаан холбооны төв агентлаг мэдээллээ. Гэхдээ тус пуужингийн техник үзүүлэлтийн тухай дурдсангүй.
Энэ мэдэгдлийг Пхеньян өчигдөрийнСөүл АНУ-тай баллистик пуужингийн тусгалыг 800 км-ээр нэмэгдүүлэх зөвшилцөөн хийсний хариу болгон хийж байгаа бололтой. Өмнөд Солонгосын тусгал нэмэгдүүлсэн пуужин нь Умардын нутаг дэвсгэрийн аль ч цэгт цохилт өгөх чадалтай юм. Харин Өмнөдийнхөн үүнийгээ хойд хөршийнхөө өдөөн хатгалагаас сэрэмжилсэн урьдчилсан арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа аж.
Харин Умард Солонгосын Батлан хамгаалах улсын хорооны албан ёсны төлөөлөгч “Хэрэв Өмнөдийн тоглоомын засгийн газар БНАСАУ-ын умард нутагт цохилт өгөхийг санаархаж байвал Өмнөд Солонгос болон АНУ-ын эсрэг хариуд нь манай арми болон ард түмэн байлдааны бэлэн байдлаа өндөржүүлнэ” хэмээн мэдэгдлээ. Өмнөд Солонгосын ХМХ-ээр цацагдаж буй мэдээнээс үзвэл БНАСАУ-ын “Тэпходон-2” баллистик пуужин нь 6700 км-ын алсын тусгалтай бөгөөд АНУ-ын Аласкад хүрэх чадвартай юм байна. Гэхдээ саяхан энэ пуужингаа турших гэсэн Умардын оролдлого амжилтгүй болсон билээ.
С.Майкл
URL: