“Оюутолгой” ХХК-ийн ажиллагсад мэс засалд оржээ

Өмнөговь аймгаас Улаанбаатарт газардсан онгоцны нэг зорчигч нөгөөгөө хутгалсан хэрэг өнөө өглөө “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудалд гарлаа. Хэргийн улмаас тус буудалд хөл хорио тогтоогоод байсныг цуцлаад байна. Хэргийг үйлдсэн болон халдлагад өртсөн хүнийг “Оюутолгой” ХХК-ийн ажиллагсад болохыг ЦЕГ-аас мэдээллээ. Цагдаагийн газраас мэдээлж байгаагаар, тэд 09.20 цагт онгоцноос буусан бөгөөд “Оюутолгой” компанийн ажилтан 52 настай Э хамт ажилладаг байсан 35 настай Э-г нисэх буудлын ариун цэврийн өрөө рүү орох үед нь араас нь дагаж орон халдсан аж. Улмаар хохирогчийг дөрвөн удаа хутгалаад дараа нь өөрийнхөө зүрхэн тус газарт мөн хутгалжээ. Халдлага үйлдсэн хүн хохирогчийн удирдлага дор ажиллаж байгаад саяхан ажлаасаа халагдсан гэсэн мэдээллийг цагдаагийнхан өгч байна. Тэд одоо ГССҮТ-д мэс засалд орж байгаа, хэргийг шалгаж эхлээд байна гэж мөн мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих