Хаан банк хүүхдүүдэд олгох 20 мянган төгрөгийг өөртөө байршуулахын тулд улайрч байна
Шинэ Засгийн газар хүний хөгжил сангаас 2012 оны аравдугаар сараас эхлэн cap бүр 0-18 хүүхдэд 20 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэхүү мөнгийг арилжааны банкуудаас авч болох шийдвэр гарсны дараа банкууд эгээтэй л УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн адил элдэв янзын амлалт өгч өөрийнхөө банкинд олон харилцагч татахын тулд шударга бус өрсөлдөөнийг ид өрнүүлж эхэллээ.
Наад захын жишээ дурьдвал, Хаан банк Монголын бараг айл бүрийн хаалган дээр хүүхдийн мөнгө авах өргөдлийн маягтыг нааж “Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламжинд хүүхдийнхээ мөнгийг хадгалуулж, ухаалаг хөрөнгө оруулалт хийгээрэй” гэсэн сурталчилгааг хийж эхэллээ. Харин бусад банкны хувьд өөрийнхөө банкаар үйлчлүүлэхийг хүссэн зар орон сууцны орц хонгилд наасан нь нөгөө л өнгөрсөн сонгуулийн үеэрх сурталчилгааны хуудсуудыг санагдуулж байна.
Эцэг, эх нь хүүхдийнхээ мөнгийг хаана хадгалуулах эсэх нь тэдний асуудал. Харин сонин хэвлэл, телевизээр байнга сурталчилгаагаа цацдаг банкуудын хувьд хүүхдийн мөнгө олгох тухай асуудал дэгдмэгц ийнхүү өрх гэр бүрт “хайр” зарлан хүүхдийн мөнгийг өндөр хүүтэй, найдвартай хадгапна, түүгээр ч зогсохгүй зээл авах боломжтой гэх зэргээр илт хүний эрхэнд халдсан үйлдэл хийж байгааг юу гэж ойлгох вэ?
“Манай үеийн баатраар” тодроод буй ШБӨХЗГ-ын дарга О.Магнай үүрэн телефоны операторууд болон архи, шар айраг үйлдвэрлэгч компаниудын хууль бус үйл ажиллагааг шүүмжлэн торгууль ноогдуулж, тэр ч бүү хэл нефть импортлогч компаниудад 17 тэрбум төгрөгийг торгууль ноогдуулах асуудлыг цайруулаад байсан өмнөх даргынхаа шийдвэрийг хүчингүй болгож жинхэнэ шударга үйлдэл хийж эхэлсэн нь олны талархлыг хүлээж байна. Харин одоо түүний хувьд банкуудын явуулж байгаа зар сурталчилгаа хийгээд хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авах нь зүйтэй болов уу.
Эх сурвалж: ”Маш Нууц”
URL: