Ирэх жилээс Офицерийн ордны урд замд ус тогтохгүй /фото/

Зүүн дөрвөн замын буцаж эргэдэгээс Монгол кино үйлдвэр хүртэлх замын урд урсгалыг хаачихаад байгаа.

Тиймээс унаатай явахаар түгжирээд, буугаад алхахаар овоолсон шороо ундуй сундуй болсон явган хүний замын хавтангууд болон хуулж хаясан асфальтанд торж уначих гээд мөн ч бэрх. Ийн иргэдийн хүндрүүлэн байж хийж байгаа ажил нь бас их хэрэгтэй зүйл юм байна.

Зүүн дөрвөн замаас Батоникийн эцсийн буудал хүртлэх 4.8 км замыг бүрэн шинэчлэхээр 12.5 тэрбум төгрөг төсөвлөн 2011 оны наймдугаар сарын 6-наас 2013 оны наймдугаар сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэх гэрээг “Ялгуулсан ХХК”-тай хийжээ. Энэ ажлын хүрээнд замын хашлагыг сольж шинээр хучилт хийж ба явган хүний зам гэрэлтүүлэг зэргийг хийнэ. Мөн Монгол кино үйлдвэрээс Офицеруудын ордон хүртлэх ус зайлуулах хоолой тавих ажээ.

Энэ жил Офицеруудын ордон хүртлэх замыг янзлана. Харин ирэх оноос Чулуун овооны тойргоос Батоникийн эцэс хүртэлх замыг өргөсгөж хучилт хийнэ. Мөн сансарын тойргоос Цайз хүртлэх замыг шинчлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Замын хажуу талд нүх ухаад түүндээ кальцо суулгана. Суулгах кальцогоо эхлээд ингэж цоолж байгаа юм билээ. Цоолсон кальцогоо ухсан нүхэндээ суулгаад хооронд хоолойгоор холбоно.

Цоолсон кальцогоо ингээд суулгачихаж байгаа юм. Үүнийгээ мэргэжлийн хүмүүс нь “Шүүлтийн худаг” гэнэ.

Суулгасны дараа ийм тор тавьсанаар хучилт хийхэд бэлэн болно.

энэ цооногуудыг доорх зурагт харуулсанаар хооронд холбоно.

Баянзүрх дүүргийн автобусны буудал…

Явган хүний зам дээр шавараа зуурсан шиг ээ…

Нэгэнт шинэчлэх явган хүний зам хэрэггүй болсон…

Уг нь ийм явган хүний зам тавьж байгаа юм билээ.

“Хавтгай чулуунд хальтардаггүй, бөөрөнхий чулуунд бүдэрдэггүй” явган зорчигчид…

Шинээр хучилт хийсэн зам…

Зүүн дөрвөн зам дээр баригдах гүүр. Энэ ажилд 30.8 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд хятадын хөрөнгө оруулалтай компани хийхээр ажилдаа оржээ. 2014 оны 10 дугаар сарын 30 гэхэд зүүн дөрвөн зам дээр гэрлэн дохио хүлээж зогсохоо болино. Үүний хойно баригдаж байгаа сансарын явган хүний нүхэн гарц барих ажил дажгүй уригшилж байгаа гэсэн. Энэ сарын 30 гэхэд зорчих хэсэг нь нээгдчих юм гэнэ.

Төр төмбөгөр (tur_tombogor@yahoo.com)


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих