Өдөрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50-60 тохиолдол гардаг гэв
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Замын цагдаагийн газрын мэдээлэл, шуурхай албанд нийт 238 дуудлага ирсэн байна. Эдгээрээс бямба гаригт зам тээврийн ослоос үүдэн ес, ням гаригт 31 хүн тус тус гэмтжээ. Тодруулбал, бямба гаригт зам тээврийн осол гаргачихаад хэргийн газрыг орхиж зугтсан хэрэг хоёр гарчээ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн дагуу хэргийн газрыг санаатай орхиж явсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг байна. Мөн хоногт дунджаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан 50-60 тохиолдлыг илрүүлдэг ажээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон хэргийн газраас санаатайгаар оргон зайлсан тохиолдолд хэргийг хүндрүүлэх нөхцөл бүрддэгийг замын цагдаагийн ажилтнууд анхааруулсан юм.
Түүнчлэн Замын цагдаагийн газраас фэйсбүүк хуудсаар болон stop.mn сайтаар хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаарх зурагт мэдээг авч эхэлжээ.
М.УУГАН
URL: