ТА БҮТЭЭЛЧ ХҮН МӨН ҮҮ?

bvteelc

Хүний бүтээлч чадамж нь олон чадвараар тодорхойлогддог. Энэ нь сониуч зан, зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэх чадвар, дэврүүн бодол, бие даах чадвар, хүлээц тэвчээр, шаргуу зан юм. Та эдгээр чанарыг эзэмшсэн хүн гэдгээ мэдэе гэвэл, санал болгож буй хувилбаруудаас нэгийг нь сонгоод, бидний сонжооны асуултад хариулаарай.

1.      Хүрээлэн байгаа ертөнцийг сайжруулах хэрэгтэй юу?

a)      Тийм, хэрэгтэй,:

b)      Зарим зүйлийг өөрчлөх хэрэгтэй:

c)      Хэрэггүй, ингээд байх нь муугүй

2.      Ямар нэг санааг хамгаалахдаа, та:

a)      Эсрэг бодолтнуудын үнэмшилтэй шалтгийг сонсвол, энэ санаанаас татгалзаж чадна:

b)      Хэрвээ олонхи эсрэг үзэл бодол баримталвал, өөрийн санааг өөрчилнө:

c)      Эсрэг олон мянган шалтгийг сонгосон ч, өөрийн үзэл бодлыг баримтлах болно.

3.      Та ямар нэг юм хийхээр шийдвэл, үүнийг хэрэгжүүлж чадна гэж боддог уу?

a)      Тийм, тэгэж боддог:

b)      Тиймээ, байнга боддог:

c)      Чадахгүй юмаа байнга боддог:

4.      Чөлөөт цагаараа та:

a)      Ямар нэг хийсвэр зүйлийн тухай мөрөөдөх дуртай:

b)      Таны амьдралтай холбоотой зүйлсийн тухай боддог:

c)      Өөртөө хийх ажил олохыг оролддог:

5.      Та хийж байсан ямар нэг ажилаа хэзээ зогсоодог вэ?

a)      Ажил дуус ч сайн хийсэн үедээ:

b)      Та бүгдийг хийж бас чадаагүй бол:

c)      Та бүхэлдээ сэтгэл дүүрэн үедээ:

6.      Та ямар нэг шинэ, мэдэхгүй ажил хийхийг хүсдэг үү?

a)      Хүсдэг, шинэ бүхэн таны анхаарлыг татдаг:

b)      Энэ нь ямар ажил гэдгээс бүх зүйл шалтгаалдаг:

c)      Хүсдэггүй, мэдэхгүй ажил сонирхол татах нь юу л бол.

7.      Бүтэлгүйтвэл, та :

a)      Хэсэг хугацаанд эрүүл саруул бодлоо сөрөн, нөр шаргуу зүтгэнэ.

b)      Саадыг даван туулах аргагүй гэдэг нь тодорхой болсон ч, өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

c)      Үүнийг тоохгүй, юу гэвэл энэ нь бодитой биш гэдгийг ойлгодог.

“а” хариултад – 3 оноо, “б” хариулитад -2 оноо, “в” хариултад – 1 оноо маягаар авсан оноогоо гаргаарай.

АВСАН ОНОО:

17-21 – таны өмнө боломж сонгох асар их сонголт байна, танд бүтээж туурвих хамгийн янз бүрийн хэлбэр нээлттэй байна.

12-16- та бүтээж туурвих боломж олгож буй тэр чанарыг  эзэмшиж. Хэрвээ таны бүтээж туурвих ажилд саад болж буй асуудлыг шийдэж чадвал, өөрийгөө бүрнээ харуулж чадна.

7-11 – та өөрийгөө байнга дутуу үнэлдэг бололтой. Өөрийн хүчинд итгэх нь туурвих боломжийг танд олгоно.

 


URL:

Tags:

Нэр: Claribel Hoag Огноо: 6 April 2020

This paragraph is really a pleasant one it assists new internet users, who are wishing for blogging.

Сэтгэгдэл бичих