Э.Батшугар заримдаа бүдүүлэг ч тэр хартай бас секс тун түүний хувьд чухал асуудал

Ерөнхийлөгч аавын хүү Ерөнхийлөгч болсонд хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авч байна. Том албан тушаалд том хүмүүсийн нөлөө байсан, энэ бол Э.Батшугарын өөрийнх нь шунал, Н.Энхбаяраас том “аалз” гарч ирэх нь хэмээн ярьж байсан, ярьсаар ч байна.

Хэдийгээр тэрбээр өөрийн хүч чадлаар энэ суудалд суусан байх талтай ч түүний нэрний хаана ч аавынх нэр үргэлж дагаастай явах нь ойлгомжтой билээ.

Юутай ч аавынхаа баривчилгааны үеэр олон танигдаж, 25-хан насандаа Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр томилогдож, Монголын хамгийн залуу Ерөнхийлөгчөөр тодроод буй Э.Батшугарыг удаад сонжихоор шийдлээ. Тэрбээр 1987 оны 5 дугаар сарын 19-д төрсөн. Үхрийн ордных. Тиймээс түүнийг төрсөн ордоор нь сонжъё.

Э.Батшугар зожиг, зөрүүд бас заримдаа бүдүүлэгдүү
Э.Батшугар ерөнхийдөө дуугуй, бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай. Зожиг. Зөрүүд бас заримдаа бүдүүлэгдүү. Биеэ барих чадвар сайтай тул стрессд ордоггүй. Гэхдээ гэнэт уур нь хүрвэл замд дайралдсан бүгдийг арчаад өнгөрөнө гэж мэд. Азаар энэ нь ховор тохиолддог. Тэр орчлонг бодитоор хардаг, хашир, догь, амьдралын их ухаантай. Гайхамшигтай төлөвлөгөө, ер бусын төсөл зэрэгт бараг оролцдоггүй. Эд баялаг хүсдэг ч бас эн тэнцүү үрдэг. Тэр гоё сайхан юм бүхэнд дуртай. Дэмий ярьж явдаггүй ажлаа хийхийг илүүд үзнэ. Хэлсэн үгэндээ хүрдэг бөгөөд ой санамж сайтай. Бардам зантай тул бусдаас шалтгаалахыг хүсдэггүй бусдад сэтгэлээ нээх нь ховор. Ер нь Э.Батшугарыг үхрийн ордныхны хүч чадал итгэл найдварын билэг тэмдэг гэж хэлж болно. Учир нь түүний хадан цохио мэт хатуу зан нь заримдаа галт уул дэлбэрэх шиг илэрнэ. Заримдаа амьдралыг ухаанаар биш сэтгэлийн мэдрэмжээр хүлээж авдаг. Түүнд амьтны зөн байдаг. Бусдаас илүү мэдрэмж сайтай. Эрэгцүүлэн бодох, хурдан шийдвэр гаргах, аливаа өөрчлөлтөнд дургүй. Хүмүүст зоримог бус хулчгардуу харагддаг. Гэвч тэрбээр эгэл даруу зан, эрүүл саруул ухааны чадамжаараа бусдаас ялгардаг байна.

Э.Батшугар болон үхрийн ордныхон банкны билэг тэмдэг болдог

 

Э.Батшугар багаасаа л амжилт авчирах цалин өндөртэй мэргэжил эзэмшихийг эрмэлзэж ирсэн. Учир нь Батшугар мөнгө хоёр үргэлж хамт удаан боловч найдвартай урагшилдаг. Тэд эд баялаг мөнгийг өөртөө татаж чаддаг. Тэгэхээр Э.Батшугар болон үхрийн ордныхон банкны билэг тэмдэг. Уйгагүй шургуу бөгөөд эрэмбэ дараатай ажлаа хийдэг нь түүнд амжилт авчирдаг байна. Ер нь үхрийн ордныхон санхүүч, бизнесмэн болохоос гадна жүжигчин, хөгжимчин төрөхөөс гадна зохиолч, яруу найрагч, зураач, багш нар төрдөг аж. Ажлаа бараг солидоггүй. Шинэ сонин зүйлд дургүй. Өөрийн ажил хэргээ эхлэхдээ үндэс суурийг нь сайтар тавьдаг. Мөнгөнд дуртай шигээ эрх мэдэлд бас дуртай. Гэхдээ энэ нь сэтгэл ханамжтай байхын тулд юм. Бодсон санасан зүйлээ хэзээч орхидоггүй зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөдөг. Бусдын зөвлөлгөөг дагах дургүй. Өөрийн эд хөрөнгөөр бахархах дуртай бөгөөд мөнгийг хямгатай зарцуулдаг. Харамч боловч хүсвэл өгөөмөр байж чадна. Сайн чанар нь: байгаагаараа байдаг, тайван зан, халуун сэтгэл тэсвэр хатуужил гэхдээ маш зөрүүд.

Э.Батшугарын хувьд секс тун чухал

Э.Батшугарт эсрэг хүйстнээ татдаг увидас бий. Гэвч сэтгэлээ нээдэггүй бусдаас нуудаг. Хайртай хүнээ дагаж гүйхгүй. Идэвхгүй, назгай байдалтай. Тэр сонголтоо хийсэн л бол тууштай явдаг бөгөөд муугаар төгсөнө гэдгийг мэдэж байсан ч замаасаа хазайхгүй. Хайр сэтгэл нь удаан илэрдэг боловч нэг дурлавал гүнзгий дурладаг. Тэр бүх юманд жишээ нь хоолойны өнгө, үнэр, хувцас хунарт утга учир өгдөг. Тиймээс түүний хайр дурлал маш урт үргэлжилнэ, үхэн үхтлээ дурлалдаа үнэнч байна.

Тэр дурлалд романтик маягаар ханддаг. Хайртыгаа бүхэлд нь эзэмшихийг хүснэ өөрийгөө ч тэр чигээр нь зориулна. Хэрэв түүний зүрх сэтгэлийг шархлуулбал тэр аймшигтай тарчлан зовдог ба заримдаа үхэж ч магадгүй. Гуниг гутралаасаа болж сэтгэлээр унаж архинд орох элдэв хүүхнүүдтэй явалдах зэрэг тохиолдол бий. Э.Батшугарын хувьд секс тун чухал. Тэдэнд мэдрэмжтэй, золбоотой хамтрагч таалагддаг бөгөөд хүйтэн хөндий хүмүүсийг тэвчдэггүй. Гэр бүл болох нь түүнд хайр дурлалаас илүү чухал. Тэр бараг салахгүй. Гэр бүлийн аливаа хэрүүл маргаанд маш дургүй. Мөн түүнээс гадна тэр үлгэр жишээ эцэг болж чадна. Хүүхдүүдтэйгээ эелдэг харьцаж цаг заваа харамгүй зарцуулна. Тэр хүүхдээ хэт эрхлүүлэхийг тансаг байдлыг буруу гэж үздэг. Хүүхдэд үнэнч шударга, итгэл найдвартай байх занг сургана. Захирангуй байдалтай ханддаг. Төрөл садан найз нөхдөө цайз мэт хамгаалж чадна. Тэдэндээ үнэнч бөгөөд шаардлага өндөртэй. Тэр бас хартай гэдгийг мартаж болохгүй. Тэр гэртээ тухлаг буйдан дээрээ хэвтээд ойр дотныхонтойгоо байхыг хичээдэг ба юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Орчин үеийн дуу шуугиантай, хөл үймээнтэй амьдрал Э.Батшугарыг ихээхэн ядраадаг бөгөөд хотоос гарч хөдөө гадаа явах боломжийг алддаггүй. Тэр байгальд хайртай. Үхэр их гэрсэг бөгөөд бүх юмаа өөрөө хийхийг хүсдэг. Хувцас хунартаа гамтай, стилээ бараг өөрчилдөггүй. Хүний анхаарал татсан гял цал юманд дургүй, чанартай эдэлгээ сайтай зүйлд дуртай.

Бурханыг бодож түүнийг шоолох, хэт наалдах хэрэггүй шүү

 

Батшугар аливаа юманд удаан боловч хянамгай ханддаг. Тэр зөвхөн өөрийн бодол хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн хөдөлдөг. Эм хүний заль мэх, занганд орохгүйгээ мэдэх хэрсүү ухаан түүнд бий. Хэрэв тэр үнэн голоосоо дурлавал заавал санасандаа хүрэх бөгөөд бусад эрчүүд эртхэн зайгаа тавьж өгсөн нь дээр. Тэрээр танд халамж анхаарал тавьж эелдэг зөөлөн хандана. Түүний хүртэх, үнэрлэх эрхтэн төрөлхийн сайн тул таны үнэрийг, гөлгөр арьсыг, зөөлөн үсийг байнга мэдэрч байдаг юм шүү. Тэр танд бэлэг бэлэглэж, танилцсан өдрөө мартахгүй бөгөөд хамт зугаалж явахдаа өөр эмэгтэй рүү харц чулуудахгүй. Үлгэрийн ордон амлахгүй боловч гэр ороноо төвхнүүлж таныг бүх насаар чинь тэжээж чадна. Олонхи эмэгтэйчүүд түүнтэй гэр бүл болохыг хүсдэг. Учир нь тэд өөртөө итгэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг, эмэгтэй хүнийг хүндэлдэг. Тэрбээр хайрт хүнийхээ хүслийг биелүүлэхдээ дуртай боловч урваж шарвавал хэзээч өршөөхгүй.

Хэзээч буулт хийхгүй. Тэд хартай бөгөөд үүнийг өөрийнхөө сул тал гэж үздэг. Сексийн тал дээр ихээхэн нээлттэй байдаг ба танаас бас ийм байхыг хүсэмжилнэ. Түүний хүсэл тачаал нь хоосон дүр биш үнэн голоосоо гардаг нь эмэгтэй хүний сэрэлийг ихээр өдөөдөг байна. Амьдрахад бас ч амаргүй. Тэр өөдөөс нь том дугарах, чанга хашгичах, бүдүүлэг байдал гаргадаг эмэгтэйг тэвчихгүй билээ. Хэрэв ямар нэгэн зүйл дээр санал зөрвөл хүмүүсийн хажууд энэ тухай цухуйлгаж ч болохгүй таны зөв түүний буруу байсан ч тэр шүү дээ. Тэрээр эмэгтэй хүнийг хичнээн хүндэлдэгч хичнээн боловсон соёлтой ч эцсийн эцэст үхрийн үндсэн араншин нь давамгайлна. Чөлөөт сэтгэхүйтэй эмэгтэй түүнд тохирдоггүй. Уулзсан тохиолдолд эсвэл дайрч доромжилно, Бурханыг бодож түүнийг шоолох, хэт наалдах хэрэггүй. Эрх чөлөөгөө зүгээр ч нэг тавиад туучихгүй шүү. Эхнэр болох хүнээ сонгохдоо маш удаан ажиглаж, та түүнд тохирох эсэх тухай нилээд бодсоны эцэст шийдвэр гаргана. Нэгэнт шийдсэн бол хайрт эхнэрийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Тэрээр бүх ордууд дотроос хамгийн ихээр эр хүний гол зан чанаруудыг агуулсан байдаг тул түүнийг сайхан хоол ундаар цадтал хооллох хэрэгтэй. Түүнтэй зэрэгцэх эцэг ховор бөгөөд ялангуяа охиндоо эелдэг хандахаас гадна эхнэртээ халамж анхааралтай байж мөнгө харамлахгүй боловч маргаашаа бас мартахгүй.

chuhal.mn


URL:

Сэтгэгдэл бичих