С.Ганбаатар Риотинтогийн удирдлагуудад захидал хүргүүллээ

УИХ-ын гишүүн С. Ганбаатар Англи руу хандаж “Риотинто”-ийн удирдлагуудад захидал хүргүүлж байна. Учир нь Риотинтогийн Австралид болсон 10 мянган хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон гашуун туршлагыг монголд давтах гээд байна хэмээн тэрбээр үзэж байгаа юм байна. Мөн Оюутолгойн есөн захирал дунд нэг ч Монгол хүн байхгүй. Монгол ажилчин гадаад ажилчдын цалин эрс ялгаатай байдаг зэрэг Оюутолгойн ХХК-ын захирал гэгддэг Камерон Макрейг алдаа гаргаж ажиллаж байна хэмээн С. Ганбаатар гишүүн үзээд байна. Тиймээс Камерон Макрейг Оюутолгойгоос эргүүлэн татахыг Риотинтогийн удирдлагуудад ийнхүү тавьж байгаа аж.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих