Нураах байшингийнхаа тоонд “Цаст”-ын барилгыг оруулаад өгөөч

barilgaОрон сууцанд орж амьдрахыг мөрөөддөг мөртлөө байшин баригчдыг үзэн ядах хөдөлгөөн газар авсаар л байна. XXI зуунд шинээр бий болсон пролетариуд ядуу яваа шалтгаанаа өөрөөсөө бус хөрөнгөтнүүдээс болсон гэж авгай хүүхдэдээ хэлэх үгтэй болов. Шинэ засаглал ч “Тийм ш дээ” гэж дөгөөх гээд байх болов. Одоо барилгын компаниудыг хийж байгаа бүтээл гэгчээ өөрийн гараар нурааж нүглээ наманчлахыг тал талаас нь шаардаж байна. Орон сууц барьж их мөнгө олж байгаа гэж бодохоос атаа хорсол буцална. Энэ их буруу хандлага байгаа юм. Ингэж болохгүй ш дээ. Нэг маань ч гэсэн ажил хийж байгаа бол аштай юу. Ажил хийхээр ашиг хуримтлагдаж таарна. Хуримтлал нь үнэт баялаг болж хувирна. Тэрхүү баялаг нэгэн үе өнгөрөхөд бүх нийтийн хайрлан харамлах эд өлөг болон мөнхөрдөг билээ. Фашист Герман Парижийг эзэлчихээд урлагийн хосгүй бүтээлүүдийг бөмбөгдөхөөс хайран байсан бол Сталинградыг үнсэн товрог болгосон учрыг тайлбарлах нь илүүц.

300 бараг 400 жил болж байгаа гэж Улаанбаатарын түүхийг тэмдэглэдэг. Олон зуун жил оршсоноо гайхуулах олигтой юмгүй энэ өвгөн хот зах зээлийн нийгэмд ч, ардын хувьсгалын үед ч хувхай хоосон яндан царайлж орж ирсэн. 300 жилд бариагүй хотыг гурван жилийн дотор танигдахгүй болтол нь өөрчиллөө. Ихэнх байгууламжийг манайхан өөрсдөө хийчихсэн гэж бодохоос бахархаад байдаг юм.

Гандирсын хоттой болох мөрөөдөл хүүхдэд ч төрдөг. Тэр мөрөөдөл гарт баригдаж нүдэнд харагддаг болсоор хорь орчим жил өнгөрчээ. Сүүлийн үеийн ялангуяа 2005 оноос хойш ашиглалтад орж буй барилга хаус маш гоёмсог урлагийн гэмээр болоод ирж байна шүү. Улаанбаатарт 100 мянган айлыг өнөөдөр орон сууцанд орууллаа гэхэд дахиад тэрнээс ч олон айл цаана нь дугаарлаад зогсож байна. Энэ их ажил, арвин зах зээл нь барилгын салбарыг хөгжүүлж өрсөлдөөнтэй болгосон юм. Саяхныг хүртэл барилга нь тэгтлээ харамсахаар эд биш байлаа. Баахан хужаа хүрч ирээд шавар зуурч туйпуу өрөөд дотор нь пийшин тавьж галлаад оромж босгодог.

Түүнийг нь хожим шохойдож ёотон цагаан болгоно. Соц үеийн иймэрхүү барилгууд тухайн үедээ олон түмний маш их хөдөлмөрөөр бүтсэн боловч хямд төсөр түүхий эдээр бүдүүн баараг барьж дээ зайлуул. Олны хөдөлмөр гэдэг нь ч үнэ цэнэгүй. Голдуу хоригдол, олзны цэрэг, эсвэл бүх нийтийн субботникоор гол ажлыг нь нугалдаг байв. Ийм замаар барилга босгочихоод дараа нь хувьд өгөхгүй нийтийн өмч болдог байснаас эд баялгийг үл хайрлах хачин авир зөвхөн биднээс л гарах болсон юм.

Саяхан Ерөнхийлөгчийн санаачилгаар “Шууд ардчилал” сэдвээр иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг хийв дээ. Тэр үеэр нэгэн анонсыг томоор тавьсан байв. Хурдны зам тавих шугаман дээр ганц ургаа мод таарчихаж. Орон нутгийнхан түүнийг огтолж хаяхаас хайран санагдаад тойруулаад замыг тавьчихсан фото баримт. Уг зургийг тогтож уншихад “Цаана чинь хүмүүс юмандаа ийм хайртай аж” гэх бодол орж ирнэ.

Манай хэвлэл мэдээллийнхэн хүмүүсийн орон сууцгүй яваа сэтгэл санаан дээр тоглолт хийн “Байшин барихаа болиоч ээ” гэж бахтайяа бичээд “Тийм биз” хэмээн гудамжинд микрофон тулгаад “Тээр тийм л байгаа байхгүй юу”… гэж саймширцгаана. Ядуу айл хүүхэд нохой хоёроо эрхлүүлэхээс өөр ямар ч чадамжгүй амьдардаг. Чихэр нэхэж ажилгүй өссөн хүү том болоод чөтгөртэй нөхцөж байж л бусдын жишигт хүрэх нь түгээмэл. Бидний дунд маш олон хүн гурван нүглийн өөртөө тохирохыг сонгосоор ирсэн байдаг. Үүнд чадал гай нь дээрэмчин, зальтай нь луйварчин, ядарсан нь хулгайч. Хэн нэгний эд зүйлсийг хайрлах сэтгэлгүй хүн л сайн хулгайч болдог юм гэсэн. Одоо бид мориноосоо бууж ажил хийж сурмаар байна.

Дээрх гурван замыг сонгохгүйгээр бор зүрхээрээ хөдөлмөрлөж ганц өрөө байрны мөнгө цуглуулахад ямар их хөлс асгардаг гэж санана. Хэцүү боловч сайхан шүү дээ. Гэтэл хүмүүс наймаа нэртэй луйвар ч юм уу, халаас ухдаггүй юм аа гэхэд хууль бусаар ой мод огтолж хулгайлж зараад мөнгө босгоцгоодог. Үүнийгээ бүр ариун цагаан хөдөлмөр гэж итгэхийг нь яана. Буруу ч бай ажил хийж баялаг бүтээж байгаа цөөнхөө нураа сөнөө гэж битгий хэлээ. Энэ бол нүгэл юм шүү.

“Орос гурав” дугаар сургуулийн ойролцоо “Саруул” захтай залгаа хэсэгхэн сул газар байжээ. Уг газрыг өмчлөгч этгээд яаралтай зарах гачигдал гараад зар тавив. Уг газартай хамар хашаа хөрш нь “Монгол глобаль”, “Монгол эм импэкс” компаниуд аж. Тэд үнийг нь доош хийж хямдхан авах гээд төлөвлөж байтал орон сууцаар дагнасан “Цаст констракшн” гэдэг компани шуугиж ирээд нөгөө газрыг нь хэлсэн үнээр нь авчихгүй юу. Авангуутаа арван давхар байшин барьчихваа. Хотын орон сууцжих бүс газарт ахиухан газар аваад хожим барилга баривал ашигтай гэж ярьж суух хооронд “Цаст”-ынхан түрүүлж орхисон аж. Тэгэхээр нь нөгөө хоёр газар энэ шуурхай ажиллагааг болиулахын тулд хэрүүл тэмцэл хийгээд хоёр жил болж байна. Ямар ч байсан нэг барилгыг нь зогсоогоод авч. Мань хашрууд дүрдээ хэт итгээд шүүхэд өгөхдөө “Миний газрыг булаагаад барилга барьчихлаа” гээд туучихсан юм билээ. Шүүхийнхэн юу гэж тийм юманд хууртахав дээ. Хэтэрхий худлаа зүйлүүд нэмж чимээд зэвүүг нь хүргэсэн байж болзошгүй. Харин тэр үеийн хотын мэр байсан Г.Мөнхбаяр “Монгол Глобал”-ын айхтар хэл амнаас нь залхаад “барилга барь” гэсэн захирамжаа ажил нь ид дундаа орж явах үед нь цуцалж орхиж. Шүүхийн хоёр ч шатны хурал болж “Барь гэсэн зөвшөөрөл өгчихөөд дараа нь болиулсан асуудлыг сайтар хянаж шүүлээ. Наадах чинь маш буруу захирамж байна. “Цаст”-ынхны зөв гэж бид хуулийн дагуу шийдвэр гаргалаа. “Гомдоод байвал давж заалд” гэжээ. Утга нь нэг иймэрхүү зарга өнгөрсөн хоёр жилийн турш явж байгаа аж. Нөгөө л гарын үсэг зурдаг өчнөөн олон хянадаг шалгадаг газрууд зөвшөөрөлчингүүд давхиж очоод олигтой өө олоогүй юм билээ. За тэгээд заримыг нь ч аргалаа л биз. Одоогийн байдлаар “Цаст” нь хүүхдийн тоглоомын газаргүй, хөгшид нарлах талбайгүй, ногоон байгууламж хийх зайгүй гэхчихлэн авч болохгүй хаяж болохгүй янаглан хорлолоор дүүрэн шалтгуудтай. Хэвлэлд гарч байгаа мэдээлэлд “Энэ барилгын кран унаж хүн дарж ална. Харж л байгаарай. Элс шороо зөөж байгаа машин нь нэг л өдөр хүүхэд дайрсан гэж сонсох вий. Төр төмөр нүүрээ үзүүлээч ээ. Хүний амийг сохор зоосноос дорд үзэж байна ш дээ. Даварсан барилгынхныг оодруулаад байна. Яагаад нураах барилгын тоонд “Цаст” орсонгүй вэ?…” гэж байсгээд л бичээд байгаа юм уу бичүүлээд байгаа юмуу тийм ажиллагаа явагдаж байна.

Ядахад яасан муу ёрын муухай юм бичдэг золигнууд вэ. Саявтархан барилгатай холбоотой осол эндэл дараалан гарч олны дургүйцэл бүрдчихсэн ийм моменттэй цагаар тэд тэмцлээ улам эрчимжүүлж байгаа гэнэ. Тэгээд гомдол гаргагчдаас “Яг яалгах гээд байгаа юм” гэхээр дугардаггүй. Хэсэг түгдчсэнээ “Байшингаа л нураачих” гээд байдаг. Ийм наргиантай адал явдлууд хотоор дүүрэн байна аа. Эдгээр компаниуд хоорондоо учраа сайн ололцохгүй бол нэг нь ч яахав барилга барихаа зогсоодог. Харин нөгөө хоёроос нь “Ингэхэд нөхдүүд энэ том цэлийсэн хоосон талбайг хэзээ хэнээс ямар шугамаар авчихаад хамаг зам, талбай түгжээд суугаад байна вэ” гэсэн асуудалд орж мэдэхээр юм билээ.

Эцэг дээдсээс өвлөж ирсэн өвөлжөө хаваржаа нь биш л бол хотын төвд олгогдсон газар болгон “но”-той. Бат-Үүл баатар бол газрыг хураахаас айхгүй байгаа. Аа харин нэгэнт сайхан юм барьчихсан бол, барьж байгаа бол өөр хэрэг. Яагаад гэхээр орчин үеийн стандартын барилгууд яг хүн шиг нарийн ширийн болчихсон гэдэг. Халуун хүйтэн тохиргоо, кабель, камер гээд нуль судас шөрмөс, араг яс, элэг зүрхтэй. Хооллоод дараа нь бие засах нь хүртэл хүнтэй адилхан. Анд яваа араатан харсан шувуунууд шиг араас нь янз бүрийн мэргэжлийнхэн дагаад шогшиж явдаг. Зөвхөн хаалганы цоож хийж дагнасан бүлэг хүмүүс компаниудтай расписан зохиогоод тэр дагуу ажиллаж амьдрахаар гэрээлнэ. Тэгэнгээ банкнаас зээл аваад бараагаа татчихсан. Том ажиллагаа зог тусахад цаана нь бөөн хямрал дампуурал бужигнаад явчихна. Мөн айл өрх, албан байгууллагууд уг барилгыг авахаар урьдчилаад мөнгө төгрөгөө байршуулчихсан байдаг. Ййнхүү барилгажилт нь бүхэл бүтэн хорвоо ертөнцийг бий болгожээ. Тэгэхээр бас хүн амьдрах нөхцөл гэдэг шиг байшин амьдрах нөхцөл урган гарч ирнэ. Үүнийг төрөөс зохицуулахаас илүүтэй төрүүлж өсгөсөн барилгын компани нь илүү санаа тавих ёстой. Эрх биш тэрнийгээ тооцож байж хөрөнгөө хаядаг байлгүй дээ.

Харин зөвшөөрөлгүй газар барилга барьсныг шийдэхэд их төвөгтэй болоод байна. Ухаан нь дархан цаазтай газар аялал жуулчлал хөгжүүлнэ гэж панаалдаад газар авчихаад орон сууц барьчихаж. Хүнээр бол Юндэнтэй суулаа гэж гэрлэлтээ батлуулчихаад Балганы хүүхдийг төрүүлж орхив. Нансалмааг яасан өөдгүй хүүхэн бэ гэж зүхэхээс бус төрсөн хүүхдийг нь төхөөрөлтэй биш. Нэгэнт барьсан байшинг төхөөрч болохгүй. Тэр бүү хэл жирэмсэн байхад нь аборт хийх ч хориотой. Ийм ёс суртахууныг ялладаг хууль байдгийг сонсоогүй юм байна. Хэн нэгэн этгээд өөдгүй зүйл сэдсэн, ухаангүй бизнес эрхэлсэн бол үйл лайгаа өөрөө л эдлэх байх. Тэгэхлээр энэ айхтар том барилга хэмээгч “хүн”-ийг дайраад биш тойроод явахаас өөр зам алга.

Ж.ГАНГАА

л

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих