Монгол Улс эдийн засгийн өсөлт нь хурдан байх орны жагсаалтад дээгүүр жагсчээ

Манай улс энэ жил нүүрснээс 920 тэрбум ам.долларын ашиг олно хэмээжээ. “Economist Intelligense unit” гэх олон улсын судалгааны байгууллагаас энэ онд эдийн засгийн өсөлт нь хамгийн хурдан байх орнуудын судалгаандаа Монгол Улсыг эхний 10-т оруулсан байна. Эдийн засгийн өсөлтөд хамгийн их нөлөөлөх бүтээгдэхүүн дотроос Монгол Улс нүүрс зэрэг газрын хэвлийн бүтээгдэхүүнээр хамгийн их ашиг олно гэжээ.

Тухайлбал, зэсээс 580, хүүрснээс 920 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ гэж тэмдэглэсэн байна. Гэхдээ 2012 оны сүүлчээр нүүрсний ханш олон улсын зах зээл дээр савлагаатай байх ч төдийлөн их алдагдал хүлээхгүй талаар тус байгууллага судалгаандаа дурьдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих