Ухаалаг үнэмлэхний нууцлал хэр найдвартай вэ?
Хороон даргаасаа иргэний ухаалаг үнэмлэхээ гардан аваад “дэлхийд данстай” нэгэн болсноо мэдэрлээ. Энэ иргэний ухаалаг үнэмлэх дээр миний эрүүл мэндийн түүх, гэр бүлийн байдал, амьдардаг хаяг, банкны харилцах данс, нам эвсэлд элссэн эсэх, хурууны хээ, нүдний өнгө гэх мэт мэдээллийг багтаасан өндөр нууцлалтай чип бий. Энэхүү иргэний ухаалаг үнэмлэхээс гэмт хэрэгт холбогдсон эсэхийг мэдэхээс гадна хаана явааг тодорхойлох боломжтой гэнэ.
Банкны төлбөр тооцоо, сонгуульд хүртэл ашиглаж болох маниасаа илүү ухаантай иргэний үнэмлэх нууцлалаа хэр хадгалдаг вэ. Хувь хүний нууцыг чалчаа нэгэн шиг дуртай нэгэнд нь дэлгээд явдаг юм биш байгаа. Албан тушаалтнууд “Өндөр нууцлалтай” гэдэг юм билээ. Дэлхий дээр нууц гэж зүйл байхгүй болсон гэдэг. Тэгэхээр иргэний ухаалаг үнэмлэх шиг нээлттэй “Хувийн хэрэг” байхгүй болжээ гэмээр. Хамгийн гайхалтай нь иргэний ухаалаг үнэмлэхийн мэдээллийг олон байгууллага үзэх эрхтэй. Үүнээс үзэх юм бол хувь хүний нууц гэж бараг байхгүй болсон мэт.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
URL: