Жендэрийн мэдрэмжтэй Ерөнхий сайд
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг бүсгүйчүүд жендэрийн мэдрэмжтэй гэж үнэлэх болжээ.
Угаасаа Жендэрийн үндэсний хороо Ерөнхий сайдын харьяанд байдаг төдийгүй Жендэрийн тэгш байдлын тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхлэх юм. Тиймээс чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайдыг 45 хоногт хийсэн ажлаа тайлагнахад УИХ-ын эмэгтэй гишүүд дээрх хуулийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч ажиллах тухай нь шалгааж гарав.
Харин мань хүн “Юутай ч Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг учраас Жендэрийн үндэсний хороонд анхаарал хандуулан ажиллана. Түүнчлэн хуулийн хэрэгжилтэд ач холбогдол өгнө гэдгээ амлая” хэмээсэн.
Мөн энэ удаагийн Засгийн газар төдийгүй парламент ч жендэрийн мэдрэмж хамгийн сайтай нь шүү хэмээн бусдыгаа ч бас өөрийгөө дөвийлгөөд амжсан. Мэдрэмжийн зэрэгцээ үйлдэл бүрээс нь үр дүн харагдах нь л чухал гэдгийг Ерөнхий сайд мэдэж л байгаа байлгүй дээ.
Эх сурвалж:”Өглөөний Сонин”
URL: